Монгол улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан барилга, хот байгуулалтын салбарын санал асуулга нэлээд өрсөлдөөнтэй болжээ. Хамгийн гол нь чанартай бөгөөд хямд орон сууцаар иргэдээ хангах чиглэлд амжилттай ажиллаж чадсан үндэслэлээр “Ноёд Констракшн” ХХК нь “GrandЕxpo-2015” наадмын Барилга хот байгуулалтын салбарын ТОП таван барилгын компанийн нэгд шалгарсан байна. Топ5 барилгын компанийн 2-р байрт “Жигүүр Гранд” групп, 3-р байрт “Хурд” групп, 4-р байрт “Алтай констракшн”, 5-р байрт “Эко Констракшн” ХХК тус, тус шалгарчээ.
“Ноёд Констракшн” ХХК нь Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт эхний ээлжинд 540 айлын орон сууц бүхий “Таравлин” хотхоны бүтээн байгуулалтын ажлаа амжилттай гүйцэтгэж, хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтын ажилдаа ирэх 2016 онд орохоор төлөвлөн ажиллаж байгаа ажээ.
Д.Билгүүн