logo
Өнөөдрийн зурхай /2015.12.16/

Өнөөдрийн зурхай /2015.12.16/

2015/12/16

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 16. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 5. Буд гараг. Тооно одтой, 5 шар мэнгэтэй улаан бар өдөр.

Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Холимог өдөр. Өнөөдөр хуучны төсөл төлөвлөгөө, гэрээ хэлцэл, ажил хэргээ дүгнэн шинжилж, үр дүнг тооцох хэрэгтэй. Шинэ ажил хэргийн түншүүдтэй холбоо харилцаа тогтоосон ч амжилт олох магадал маш бага байна. Харин хуучин найз нөхөд, түнш, төрөл садангаас өгөх зөвлөгөө, тусламж жин дарах юм байна. Таны ажил мэргэжил, албан тушаал, эрүүл мэндэд нөлөөлөх үйл явдал тохионо. Уран бүтээлч энэ ордныхон онцгой анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.


Үхэр (4/20-5/20)

Амьдралын эрч хүч дээшлэх өдөр. Биеийн тамираар хичээллэх, шинэ ажил эхлүүлэх, биеэ эмчлүүлэх курс, бүтээн байгуулалт, засвар хийхэд таатай өдөр. Од гараг ажлаа өөрчлөх, үйл ажиллагаагаа өөрчлөх мөн дурын ажлын саналуудтай болгоомжтой харьцахыг зөвлөж байна. Гэр бүлээрээ эсвэл хамт олноороо нийлэн нэг тийшээ явах аялалыг зохион байгуулснаар таны нэр хүнд тэдэнд боломжийн хэрээр өсөх болно.


Хамтатгах (5/21-6/21)

Таагүй өдөр. Өнөөдөр та өөрийн зөн билигтээ туршлага, нөхөрсөг зөвлөлгөөнөөс илүү найдах хэрэгтэй. Хамтрагчтайгаа, ойрын улсуудтайгаа харьцахдаа захирангуй зан, ивээгч зан гаргасны хэрэггүй. Учир нь таныг буруугаар ойлгоно. Санхүүгийн хүрээнд золгүй зүйл учирч болзошгүй, мөн түүнчлэн бодлогогүй үрэлгэн зангаасаа болоод алдагдалд хүрч болзошгүй. Хувийн амьдралд харилцааг бүрэн таслах маргаан гарч мэднэ. Зүүд нь зөнтэй байж мэдэх бөгөөд 4 хоногийн дараа биелнэ. Гал, шүдэнз зүүдэлвэл илүү ажил гарна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Уулзалт, харилцаа холбоо тогтооход ээлтэй өдөр. Ажил хэрэгч энэ ордныхон түнштэйгээ санхүүгийн зөрчилдөөнөө нэг тийш нь болгоно. Бусдад бүү хуурт. Энэ үйл явдалтай холбоотойгоор найз нөхөд хамаатнуудыгаа таньтай хэрхэн харьцдагийг мэдэх болно. Хонинууд бусдад өртэй үлддэггүй. Энэ нь тэдний итгэл үнэмшил, ёс суртахуунтай зөрчилддөг.


Арслан (7/23-8/22)   

Эерэг сөрөг хандлага ээлжилсэн тогтворгүй өдөр. Уналт сэргэлт ээлжилнэ. Хэн нэгний хууран мэхлэлтэнд автана. Азгүй байдлын үндсэн шалтгаанууд нь таны өөрийн хэт итгэлтэй, хэт шүтэн бишрэгч чанарууд юм. Тиймээс өөртөө итгэлтэй байж, аливаа шийдвэр гаргахдаа бусдын үгийг хэт дагахаас болгоомжил. Болж өгвөл өнөөдөр чухал шийдвэр гаргах гэсний хэрэгтүй.
 


Охин (8/23-9/22)   

Өнөөдөр танд эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаанд олон олон асуудлууд тулгарах шинжтэй байна. Хэрвээ та энэ үед харилцан буулт хийхгүй бол нөхцөл байдал хамгийн дээд цэгтээ хүрч аюул нүүрлэхийг анхаараарай. Таны хувьд ойр дотны хүмүүстэйгээ харилцах харилцаанд аюулын харанга дэлдсэн юм шиг л санагдах бололтой. Хэтэрхий их ач холбогдол өгч тэсвэр тэвчээрээ алдах нь зохисгүй. Цагийн аясаар энэ бүхэн аяндаа намжиж хэвийн байдалд орох болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Найз нөхдийн холбоо үүсгэхэд таатай өдөр. Эртний найзтайгаа санамсаргүй уулзалт эсвэл ойр дотнын хэн нэгэнтэй уулзахад бэлэн бай. Хайр дурлалын адал явдлаас холхон бай. Энэ өдөр цэвэр агаарт байгальтай ойр байхыг зөвлөж байна. Ихэнх хүмүүс таатай нэгэнтэй хамтарч эртний амжилтын үр дүнгээрээ сайрхаж баяр баяслыг авна. Таны бүх авьяас болон тодорхой ажил үүрэгт бэлэн байдаг нөхцөл тань чадварлаг байдлыг илтгэнэ.


Хилэнц (10/23-11/21)   

Шинэ зүйл нээх, төлөвлөгөөндөө залруулга хийхэд таатай өдөр. Найз нөхөдтэйгээ уулзах, нөлөө бүхий хүнтэй уулзахад бүү татгалз. Тэдний туслалцаа хий дэмий байхгүй. Өдрийн хоёр дахь хагаст ойр дотнын хэн нэгний тухай таагүй мэдээ дуулна. Тэдний өвчин сэтгэл санаатай нь холбоотой байгаа. Сонголтоо зөв хийгээгүйгээс болж гэр бүлд хүчтэй асуудал тулгарч болзошгүй байна. Залуу хосуудад үл ойлголцол тулгарах магадлал өндөртэй байх тул сайн ярилцахыг чухалчлаарай.


Нум (11/22-12/21)   

Өөрийгөө хэт тоох нь зарим асуудлуудыг шийдэхэд хүндрэл учруулдаг. Худалдааны үйл ажиллагаанд санхүүгийн алдагдал үүсэж магадгүй. Хуримтлагдсан ажил эсвэл урьд жилийн биелүүлээгүй ажлаа яаралтай биелүүлэх хэрэг гарна. Найз нөхөд, ойр дотны хүмүүс, үр хүүхдүүд таниас тусламж дэмжлэгийг хүсэн хүлээж байна.


Матар (12/22-1/19)   

Хэрвээ ямар нэгэн байдлаар харилцааны учрыг олоход таныг татан оролцуулсан бол орилж хашгирч өөрийгөө байдалд оруулж доош орохын хэрэггүй. Ямар нэгэн өөр өөрчлөлт шинэчлэлтийн байдал урьдчилан харагдахгүй байна. Эмчид хандахад тийм ч таатай нөхцөл байдлыг үүсгэхгүй нь бололтой. Учир нь хүлээж байгаагүй гэнэтийн оношийг та сонсоно. Гэвч сэтгэлээр унасны хэрэггүй, эмнэлгийн байгууллагад хандан тууштай курс эмчилгээг сонгон хийлгэх нь ач тусаа өгнө.


Хумх (1/20-2/18)   

Таны орон гэрт байгаа хайр сэтгэл ба зөв зохицол нь санхүүгийн байдалд нөлөөлнө. Гэрээс улбаатай итгэлтэй байдал нь чухал асуудлыг шийдэх үнэн зам олоход тус болно. Таны ухаан ба өөртөө итгэлтэй байдал түншүүдийг таны дүгнэлтийг зөвшөөрөхөд хүргэнэ. Энэ өдөр шинэ ажилд ороход, шинэ танилтай болоход сайн. Хэрвээ танд гэр бүл байгаа бол түүнд их анхаарал тавихыг хичээгээрэй.


Загас (2/19-3/20)

Өөрчлөгдөх, сэргэх өдөр, Шинэ ажил эхлэх, санасан бодсон зүйлээ биелүүлэхэд тааламжтай өдөр. Амьдралын эрчим нэмэгдэж ойр тойронд байгаа хүмүүсдээ таатай сэтгэгдэл төрүүлнэ. Зорьсон зорилго руугаа зоригтойгоор алх. Үдээс хойш хувийн амьдралд чинь томоохон үйл явдал тохиолдоно. Гараг эрхэс таныг хүүхдүүддээ анхаарал халамж тавьж хамтдаа кино театрт очих, эрүүл агаарт гарах хэрэгтэй.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш