logo
Хурд хэтрүүлсэн жолооч нарын эрхийг хасна

Хурд хэтрүүлсэн жолооч нарын эрхийг хасна

2015/12/16
Замын хөдөлгөөний удирдлагын төв Германы “VITRONIC” үйлдвэрийн хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжөөр замын хөдөлгөөний зөрчил бүртгэж байна.

Энэ сарын 10-ний өдөр 15 цагт Яармаг орчмын замд хурдны хэмжилт хийв. Хэмжилтээр нийт 67 автомашин хурд хэтрүүлж дээд хурд 153 км цаг бүртгэгдсэн. Хурд хэтрүүлсэн жолооч нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу 48000 төгрөгөөр торгуулж, 6 сар хүртэлх хугацаанд автомашин жолоодох эрхээ хасуулах юм.

Жолооч нар хяналтын камергүй Нисэх-Яармаг, Баянхошууны замд хурд хэтрүүлсний улмаас үүдэлтэй зам тээврийн осол, нас баралт буурахгүй байгаа юм. Тиймээс цаашид ч тус төхөөрөмжөөр зөрчил гаргаж байгаа жолооч нарыг бүртгэж, шуурхай арга хэмжээ авч ажиллана гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш