logo

"GrandExpo-2015" оны Барилгын салбарын шилдгээр “Ноёд констракшн” ХХК шалгарлаа

2015/12/17

Өнгөрсөн пүрэв гарагт Монголын Маркетинг Менеж­ментийн Хүрээлэнгээс зохион байгуулдаг "GrandExpo-2015" санал асуулгын шилдэгүүддээ өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд бизнесийн 13 салбарт хамрагддаг аж ахуйн нэгжүүдийг хэрэглэгчдийн санал асуулгаар өрсөлдүүлсэн юм. Тухайлбал, шилдэг байгууллагуудыг нэрлэхдээ шинэ брэнд, шинэ технологи, шинэ үйлчилгээг нь онцолжээ. Энэ удаагийн “Гранд цом”-ыг “Монполимет” групп, “Кастл цогцолбор” компаниуд гардан авч Хэвлэл мэдээллийн байгууллагаас “өдрийн сонин”, "Өглөөний сонин”, “Үндэсний шуудан” гэх газрууд “Топ” хэвлэл мэдээллийн байгууллагаар тодорсон юм.

Барилгын салбартаа маналайлагч хэмээх тодотголтой “Ноёд” констракшн ХХК энэ удаагийн “GrandEхpo-2015” оны санал асуулгад шилдэг бүтээн байгууллалтад нэр дэвшиж, “Топ”-оор шалгаран үйл ажиллагаанд оролцсон зочдоос талархлын харамгүй үгийг сонсож байв. Хэдийгээр улс оронд санхүүгийн хямрал нүүрлэж ганцхан барилгын салбар гэлтгүй бүхий л бизнес зогсонги байдалд ороод байгаа тус компани нь зөв удирдлага, менежментийг хэрэгжүүлж чадснаар энэхүү эдийн засгийн хямралыг үл ажран одоог хүртэл бүтээн байгуулалтыг бодитоор хэрэгжүүлж байгаа барилгын салбарын топ болоод зогсохгүй 2012 онд улсын төсөвт 105.899.815, 2013 онд 294.609.662, 2014 онд 800.682.275 мянган төгрөгийг төвлөрүүлж байжээ.

Ингээд тус компанийн талаар цухасхан дурьдая. Тус компани нь 2012 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тэдний эхний төсөл нь “Сэлэнгэ-888”. Ямартай ч уг төслийн хүрээнд баригдаж буй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Тарвалин” хотхоныг амжилттайгаар барьж тодорхой үе шаттайгаар тус хотхоны 1, 2, 3, 4, 5 ээлжийн орон сууцаа улсын комисст хүлээлгэн өгч захиалагчдаа оруулжээ. Хамгийн гол нь тус хотхоны давуу тал нь өөрсдийн амьдарч буй хотхондоо бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос авч байгаа нь тансаг зэрэглэлээс нэг их дутахааргүй байсан нь давуу талтай.

Ямар ч байгууллагад ажиллах хүчин чухал байдаг. Тэгвэл тус компани удирдлагын багтаа найман хүний бүрэлдэхүүнтэй байдаг бол үндсэн 21 ажилтан, туслах 11, гэрээт 180 гаруй ажилтантайгаар энэхүү бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хийж дуусгажээ. Түүнчлэн тус компанийн туслан гүйцэтгэгч компаниар Б.Бадамрагчаа захиралтай “Шинэ гарц” ХХК дөрөв дөхь жилдээ хамтран ажиллаж нийслэлд өнгө нэмсэн “Тарвалин” хотхоныг ээлж дараалан ашиглалтад оруулсан байна. Мөн тус компанийн захирал хатагтай С.Билэгт ажилчдадаа урам зориг өгч тэдэндээ амьдралд хэрэгцээтэй байгаа бүхий л зүйлээр нь тусалж дэмждэг гэдгийг тус компанийн ажилчид ам уралдан ярьж байсан юм. Тухайлбал, тус компанийн ажилтан Б.Чулуунхүү, С.Адьяахүү, Алтанцэцэг, Мөнхсайхан нарыг өнгөрсөн 2013-2014 онд тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулахдаа 1-2 өрөө байраар урамшуулж байжээ. Гэхдээ захирлаас авсан шагнал үүгээр дуусахгүй шүү. Гадаад, дотоодын аялал, хүний амьралд хэрэгцээтэй цахилгаан хэрэгсэл болон бусад зүйлийг бидэнд бэлэглэж байсан амьдрал мэдэх зангарагтай захирал эмэгтэй дээ хэмээн ам уралдан магтаж байсан юм. Тус компани нь барилга барихаас гадна нийгмийн хариуцлагаа хамгийн сайнаар ухамсарлаж байжээ.

Тухайлбал, Завхан аймгийн Завханмандал суманд өөрсдийн хөрөнгөөрөө “Нугын хийд”-эд гандан барьж сүсэгтэн олондоо хүлээлгэж өгчээ. Мөн монгол түмний их шүтээн “Их майдар” төсөлд 15 сая төгрөгийн хандив өргөж урлаг соёлынхонд хүртэл удаа дараа тусламжийн гараа сунгаж байжээ. Түүнчлэн жил бүр ахмадуудын баяраар хорооныхоо өндөр настнуудыг баярлуулж тэднийг “Итгэлт хамба”, “Байгаль нуур”-аар аялуулах эрхийн бичгээр хүртэл шагнаж байжээ. Мөн манай улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Бүтээн байгуулалт ба залуусын оролцоо” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож уг ажлыг амжилттай зохион байгуулжээ. Мөн хатагтай С.Билэгт барилгын салбарын томоохон арга хэмжээ болох “Их барилга-90” жилийн ойн арга хэмжээний анхны ивээн тэтгэгчээр оролцож байжээ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд асан Г.Байгалмаа хэлэхдээ “Барилгын салбарынхан зөвхөн барилгаа бариад, амьдралаа авч явсан юм биш. Эртнээс урлаг, спортын арга хэмжээг санаачилж, дэмжиж, зохион байгуулж байсан түүхтэй. Тус компани нь “Их барилга- 90 жил”-ийн ойн ерөнхий ивээн тэтгэгч болж байсан.

Энэ нь бүх залуучуудыг нэгтгэж, спортод дурлуулж байна. “Ноёд констракшн” ХХК байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл хэрэглэгчдийнхээ сэтгэл санаанд бүрэн нийцсэн барилга барьсан. Цаашид ч энэ эрчээ алдахгүй ажиллана гэдэгт итгэж байна. Энэ компанийнхан ер нь байнга шинэлэг зүйл сэтгэдэг болохоор Барилгачдын холбооныхон маш их итгэл хүлээлгэдэг. Эцэст нь хэлэхэд “Ноёд констракшн”-ыхан шинэлэг сэтгэлгээтэй мундаг хамт олон шүү ажилд нь амжилт хүсье” гэсэн юм.

Ямартай ч тус компани энэ мэт олон, олон ажлыг ивээн тэтгэж салбарын сайдаасаа хүртэл магтаал, сайшаал хоёрыг харамгүй сонсож явсан мундаг хамт олон аж.

Юутай ч “Ноёд констракшн”ХХК нь байгуулагдаад гурван жилийн нүүр үзэж байгаа ч тэд өнөөг хүртэл барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж Монгол Улсынхаа хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж ирсэн гэдгийг энэ удаагийн “Grand Expo2015” дахин баталж өглөө.


Эх сурвалж:
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш