logo
“Морьтон Монгол” хуанли худалдан авч Ханболд хүүд туслацгаая

“Морьтон Монгол” хуанли худалдан авч Ханболд хүүд туслацгаая

2015/12/18

“МОРЬТОН МОНГОЛ”-ЫН МӨНХБАЯРЫН БАТЧУЛУУН, БУМ-ОЧИРЫН ЭНХ-УЯНГА бидний гэр бүлд баяр баясгалан, аз жаргал бэлэглэн 2015 оны 7 дугаар сарын 21-нд ХАНБОЛД хүү маань мэндэлсэн. Анх мэндлэхдээ 7 сартай дутуу, 1100 гр жинтэй төрсөн, ЭХЭМҮТ-ийн НЭЭТ хэвтэн хүчилтөрөгчөөр амьсгалж, 3 сар гаруй эмчлүүлж байгаад гарсан. Нүднийх нь хараа тогтохгүй болохоор нь хэдхэн хоногийн өмнө нүдний эмчид үзүүлтэл баруун нүд нь хараагүй болсон бөгөөд зүүн нүд рүүгээ нөлөөлж эхэлж байна гэж оношилсон. Энэ нь бүгд дутуу төрснөөс, хэт их жин багатай, удаан хүчилтөрөгч авсан зэргээс болсон.

Монголд эмчлэгдэх боломжтой хагалгаа хийх аппарат нь хараахан ирээгүй байгаа. Тийм учраас нүдний эмч нар Тайвань улсад явж яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Тухайн хагалгааны нийт зардал нь ойролцоогоор 20-25 орчим сая төгрөгийн өртөгтэй хийгддэг.

Өнгөрсөн хавар оюутны ширээний ардаас амьдрал хэмээх хөлгүй их далайн урсгалд орж амьдралаа эхлүүлж байгаа бидний гэр бүлд ЭЛЭГ НЭГТ МОНГОЛ АХАН ДҮҮС та бүхнийг БЯЦХАН ХҮҮ-гийн маань эмчилгээний зардалд чин сэтгэлийн гар сунган хандив тусламж үзүүлэхийг уриалж байна.

Бид өнгөрсөн жил "Морьтон Монгол" хэмээх төслийг хэрэгжүүлж, Монгол орноо тойрон аялсан аяллын зургуудаараа 2016 оны хуанли гаргасан юм. Та бүхэн энэхүү хуанлиг маань худалдан авч эмчилгээний зардалд тус хүргэнэ үү.

Нэг хуанли 10.000₮ 

ТА БҮХНИЙГ МОНГОЛ МОРИНЫ БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ ҮҮРД МӨНХ ИВЭЭХ БОЛТУГАЙ

Хандивын данс: ХААНбанк 5031567331 Бум-Очирын Энх-Уянга

Харилцах утас: 99220479

Сайн үйлс сайхан сэтгэл бүхэн дэлгэрч байг...

PHOTONEWS.MN

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш