logo
Өнөөдрийн зурхай /2015.12.22/

Өнөөдрийн зурхай /2015.12.22/

2015/12/22

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 12. Ангараг гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 8 цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр.

Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 8 цаг 47 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл, хүйтний ес 13 цаг 46 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Болгоомжтой байх өдөр. Их хэмжээний биеийн хүчний ачаалал шаардах ажил хэрэг тань таны хүч чадлыг ихээр барах болно. Харин ололт амжилтад хүрэх гэсэн хүсэл тэмүүлэл нь таны биед сөрөг нөлөөг үзуүлнэ. Өнөөдөр яарч тэвдэх болон адгаж сандрах хэрэггүй.


Үхэр (4/20-5/20)

Өөрийн санаа бодлоо амьдралд хэрэгжүүлэхэд таатай өдөр. Санхүүгийн байдлаа сайжруулах магадлал өндөр байх боловч ирэх зардал нь бүх ашгийг залгина. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд оновчтой бус амлалтаас үүдсэн хүндрэл үүсч болно. Хэрэв таньд ямар нэгэн ашигтай, шинэ шийдлийн санаа төрсөн бол түүнийгээ бараа болгож зах зээлд гаргах, патент авах асуудлыг бодож тунгаа. Хувийн амьдралд өөрийгөө хөгжүүлэх үйл явдал гарч ирэх тул боломжийг бүү алдаарай. Өнөөдөр урьд өмнө нь мөрөөдөж байсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэх болно.


Хамтатгах (5/21-6/21)

Шинэ бүтээлч санаагаа биелүүлэхэд, хуучны асуудлуудыг уламжлалт бусаар шийдвэрлэхэд таатай өдөр байна. Эсрэг хүйстэнтэйгээ харьцахад таатай байна. Эртний мөрөөдлөө биелүүлэх боломж гарч ирнэ эсвэл хувийн амьдралдаа амжилтад хүрнэ. Ажлын дараа хамт олон тань хөгжилтэй үдэшлэг зохион байгуулах бөгөөд тэнд ирсэн олон хүмүүстэй сонирхолтой яриа өрнүүлж чадна. Тэндээс бас шинэ ажлын санаа ч гарч ирнэ.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өмнөх өдрийн эсрэг тэсрэг хандлагууд үргэлжилнэ. Үдээс өмнө та эрч хүчтэй амьдралын баяр баясгалантай байна. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүй. Үдээс хойш урам хугарч улмаар ноцтой алдаанд хүрч болзошгүй. Хүмүүсийг зөв үнэлж цэгнэх, эрүүл саруул үйлдлүүд хийхэд танд төвөгтэй байна. Ойрын үед таагүй явдал учирна эсвэл таагүй мэдээ ирж магадгүй. Энэ бүхэнд та сэтгэл санаагаа бэлэн байлгах хэрэгтэй.


Арслан (7/23-8/22)   

Болзоо дотнын харилцаанд таагүй өдөр. Ууртай бүдүүлэг болно. Энэ занг тань тэсвэр тэвчээр тань дийлэхгүй. Аялал хийх, бичиг баримт бүрдүүлэх, хурим хийхэд таатай өдөр. Ихэнх энэ ордныхон санхүүгийн байдлыг тогтвортой гэж хэлэхэд хэцүү байх болно. Ажил болон гэртээ онцгүй өөрчлөлт хийснээс гэнэтийн зарлага гарч болзошгүй. Магадгүй томоохон таагүй зүйл тохион. Энэ нь таны эд хөрөнгөтэй холбоотой байна. Галын аюул, хулгай дээрэм байж болзошгүй.


Охин (8/23-9/22)   

Осолтой, хүндэвтэр өдөр. Энэ өдрийн таагүй чиг хандлага энэ ордныхонд хүчтэй нөлөөлж магадгүй. Та өөрийн зан авир, ажлын түншүүдийн талаарх бодлоо эргэн харах хэрэг гарах байх. Ашиггүй, хэрэггүй холбоо сүлбээнийхээ учрыг нь олж, хужрыг тунгаах цаг болжээ. Өөх ч биш, булчирхай ч биш байхын оронд шууд харилцаагаа тасал.


Жинлүүр (9/23-10/22)   

Хууран мэхлэлт, хар хүч, уруу татагдах өдөр. Таны санхүү нилээд буурна. Магадгүй хаяж үрэгдүүлнэ. Сэтгэл зүйн байдал гормоны өөрчлөлтөөс хол байх өдөр. Сэтгэл санаа тогтворгүй мөн гутралд орж болзошгүй эсвэл огцом бухимдалд хүрнэ. Санхүүгийн байдалд орооцолдох хэрэггүй ялангуяа өр өгөх, авлага авах хэрэггүй. Хэрэв та томоохон худалдан авалт хийх гэж байгаа бол сайн бодож үүнд мөнгө гарздах хэрэг байна уу гэдгийг бод.


Хилэнц (10/23-11/21)   

Нэмэлт зардал гарах магадлал өндөр байна. Магадгүй таны мартсан хуучин өр зээл амлалтууд гарч ирнэ. Мөнгөнөөс болж санал зөрөлдөөн эсвэл хэрүүл гарч болно. Жижиг таагүй зүйлсийг бүү анхаар. Цаг хугацаа өнгөрсний дараа бүх юм хэвийн болно.Таны гэр бүлийн харилцаанд сорилт хүлээж байна. Хэт их хатуу байх нь харилцааг хүндрүүлж мэднэ. Таныг гомдоосон бол уучлахыг хичээ. Хамгийн том хүндлэл уучлалт байдгийг санаж яв.


Нум (11/22-12/21)   

Ажил мэргэжлээ өөрчлөх, үүрэг даалгаврыг шийдвэрлэхэд тохиромжтой өдөр. Ирээдүйн төлөвлөгөөг авч хэлэлцэх, түүний амьдралд биеллээ олох эхлэлийг тавихад сайн цаг үе. Тусгаар тогтносон байдал, бодлоо нууж чадах чадвар таны амжилтын үндэс. Түүнчилэн гадаад тайван байдал тань хайртай хүнтэй харилцах харилцаан дахь шинэ эргүүлгийг дагалдах мэдрэмж, сэтгэл хөдлөлийн сэргэлтийг нууж чадахгүй л болов уу.


Матар (12/22-1/19)   

Өдрийн эхний хагаст уулзалт зөвлөгөөн, аль эсвэл ажил хэргийн уулзалтыг хийхээр товлох шаардлагагүй. Учир нь ажлын ачааллаас үүссэн сэтгэл хөдлөлийн өнгө аяс нь ажлын хамтрагч болон түнштэй ярьж тохироход ноцтой хүндрэлийг учруулах аюултай. Өглөөнөөс эхлэн хэн нэгэн таны сэтгэл санааг дордуулах зүйл хийх тул түүнд бэлтгэлтэй байхыг од гарагс сануулж байна. Таны өмнө гэр бүл, аль эсвэл ажил төрлийн ал нь болохыг сонгох шаардлага тулгарна.


Хумх (1/20-2/18)   

Үдээс өмнө санхүүгийн байдалд тааламжгүй. Даруу төлөв байж, сэтгэл татмаар саналд хууртагдах хэрэггүй. Эрсдэл бүхий үйл ажиллагаанаас зайлсхийхийг хичээж, өдөөн хатгалтанд бүү авт. Таны идэвхтэй ба шаргуу байдал нь таны үйл явлыг түргэсгэнэ. Өөрийгөө барих байдлаа хадгал. Үдээс хойш зөв зохистой ба сэтгэл санааны тайван байдалтай байна. Сэтгэлдээ дотоод ая тухтай ба тэнцвэртэй байдлыг хадгалахыг хичээ. Эрт унтаж амрахыг чухалчлаарай.


Загас (2/19-3/20)

Азгүй явдал, өвчин гэмтэл, санхүүгийн алдагдал болох магадлалтай өдөр. Тохиолдож болох аюулаас зайлсхийхийн тулд ямар нэг зүйл хийх хэрэггүй. Шинэ танил, сонирхолтой болох, өөрт тань хэрэггүй хүмүүстэй харилцах хэрэггүй. Зөвхөн өгөөмөр сэтгэлтэй байж гэмээнэ амгалан тайван, тавлаг амьдралаа хэвээр нь хадгалж чадна. Залуучууд бэртэж гэмтэх, хэн нэгэнд хууртах аюул нүүрлэж байгаа тул анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш