УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийг үндэслэн Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай 113 тоот захирамжийг гаргалаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Ангела Меркель Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлэхтэй холбогдуулан 2011 оны 10-р сарын13-ны Пүрэв гарагийн 11.40 цагаас Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдуулахаар уг захирамжид заасан байна.