logo
Мэндчилгээ

Мэндчилгээ

2016/01/01
Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй иргэд, хэрэглэгч, харилцагчиддаа ирж буй шинэ оны мэнд хүргэе!

Монгол улсын өнцөг булан бүрт байрлах 400 гаруй шатахуун түгээх станцаараа дамжуулан алслагдсан сум суурин газарт хүрч ажиллан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ирлээ. Үүний сацуу Петровис компаний хөрөнгө оруулалттай Петроматад компани Англи улсын BG групптэй гэрээ байгуулан газрын тосны хайгуулын ажлыг эрчимтэй эхлүүлээд байгааг дуулгахад таатай байна. Энэхүү хариуцлагатай үйлсэд эрхэм таны худалдан авалт бүр хувь нэмрээ оруулж, хамтдаа түүхэн бүтээн байгуулалтыг босгоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Хөгжлийн төлөө эрч хүчтэйгээр тэмүүлж буй та бүхэндээ эрүүл энх байж, ажил үйлс нь өөдрөг, аз хийморь, цог золбоотой явахыг хүсэн ерөөе!

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш