Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 4. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 25. Дөрвөн ногоон мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана.
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм,тан найруулах, лусыг тахих, өглөг өгөх, бурхныг тахих, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл, эм найруулах, шинжлэхүй, абшиг хүртэх, бэрийн үйл, дайсныг номхотгох, үс угаахад сайн. Бэлбэсний газар очих, үс авахуулах, угаал үйлдэх, нялхсыг гадагш гаргах, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавих, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хүч чадал бол өнөөдрийн гол уриа. Гэхдээ өөрийнхөө төлөө өөрөө зүтгэхгүй бол бусдын ард үлдэх болно. Та хэд хэдэн чухал асуудалтай нүүр тулгарах бөгөөд аливаад бодолтой бас өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Бусдын бодлыг өөртөө хүндээр тусгаж авах хэрэггүй. Өдрийг бусдад талархаж эхлүүлвэл таны урам зориг нэмэгдэх болно. Хэдий та хайртай хүндээ бэлэг авч өгч байгаа ч энэ ч гэсэн таны мөнгийг үрэх болно гэдгийг сана.
Үхэр (4/20-5/20)
Гэрлэн бүрхүүл, биеийн эсэргүүцэл, дур булаам байдал нэмэгдэх өдөр. Сонирхолтой хүмүүстэй танилцах бололтой. Та хаана ч байсан хүмүүсийн нүдэнд өртөх ба энэ нь танд өөртөө итгэх итгэлийг өгнө. Аливаа таагүй явдлыг тайван хүлээж ав.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр эрэгтэйчүүдийн өмнө хөдөлмөрийн талбар дээр шинэ ирээдүй нээгдэх магадлалтай. Олонх нь сонирхол татсан шинэ ажлынхаа амтанд уусан орно. Гол нь хүч боломж, санхүүгийн хэрэгсэлээ зөв тооцоол. Тэвчээргүй самгардсан байдал гаргаж болохгүй. Санаа нэгтнүүдээ алдахгүйн тулд тэднийг сайн тойглож тордож байх хэрэгтэйг санахад илүүдэхгүй.
Мэлхий (6/22-7/22)
Танд аз амжилт ирнэ. Та хүчтэй мэдрэмж авах нь хайр дурлал эсвэл үзэн ядалт ч байж мэднэ. Гэнэтийн маш сонирхолтой магадгүй танд ашигтай хэд хэдэн үйлдлүүд удахгүй болох нь. Таны алхам бүр амжилттай болно. Барилга барьж эхлэх, чухал бичиг баримт бүрдүүлэх, жижиг үйлдвэрлэл эхлэхэд тохиромжтой. Буяны байгуулга эсвэл сайн дурын байгууллагыг судалж үзсэнээр тухайн бүлэгт нэгдэх сонирхол төрнө. Бусдыг ойлгож чаддаг авъяас тань энэ бүлэгт маш их тус хүргэх болно.
Арслан (7/23-8/22)
Дээд шатны байгууллагад хандахад ээлтэй. Нөлөө бүхий хүмүүс ахмад хамаатнуудаасаа дэмжлэг авна. Үүсэж гарах саад тотгорыг үл харгалзан ажил хэргээ гүнзгийрүүлж өөрийн материаллаг байдлыг дээшлүүлж, ойр дотныхонтой харилцах харилцааг сайжруулан, бэхжүүлж чадах болно. Гэр орондоо онцгой анхаарлыг хандуулж, чухал шаардлагатай гэж үзсэн худалдан авалтаа хийхийг од гаригсын зүгээс зөвлөж байна. Санхүүгийн дэмжлэг хүссэн хүсэлт тань биелнэ. Эрүүл мэндэд хор учруулах бүх зүйл ялангуяа архи дарснаас энэ өдөр татгалз.
Охин (8/23-9/22)
Бүхий л харилцаанд таатай байхыг амлах өдөр. Энэ нь бүтээлч уулзалт хийх, ойр дотны болон хайртай хүмүүстэй харилцах харилцаанд хамаарна. Хэн нэгний атаархал, уур уцаарыг хүргэнэ. Гэхдээ удирдлага, багш нар тань тэдний хэр хэмжээг мэднэ. Өөртөө хэт итгэлтэй байдал, ноёлох байр суурь, оюун ухааны давамгай чанар тань өдөр тутмын харьцаанд саад учруулдгийг сана.
Жинлүүр (9/23-10/22)
Таны үйл хөдлөл цаагуураа шаргуу эсэргүүцэлтэй тулгарвал өдрийн турш занганд орсон юм шиг байх болно. Энэ үед уурлаж бухимдахгуй байж хийж буй ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байна. Инээсэн болгон найз биш байдаг тул шинээр танилцах хүндээ итгэл найдвар тавих гэсний хэрэггүй. Дайснаа хүндэлж байж дардаг тухай бодоход илүүдэхгүй шүү. Хайрын гурвалжин үүсэхээс сэргийлж хайртай хүнтэйгээ цагийг хамт өнгөрөөхийг бод.
Хилэнц (10/23-11/21)
Хүнд өдөр. Мэргэжлийн салбарт ажиллагсад өнөөдөр таагүй мэдээ дуулдах бололтой. Хамаатнууд, дотны найз нөхөдтэйгээ харьцахдаа туйлын анхаарал болгоомжтой бай. Сөргөөлдөөн үүсч болзошгүй. Гомдлыг уучилж, сэтгэл санаагаараа амар амгалан байх нь шинэ үйл хэрэгт зориулах эрч хүчийг тань хадгална. Энэ өдөр усан санд очих, биеэ чийрэгжүүлэхэд таатай. Оройг хэрэв хүсч байвал дотны андындаа очиж чин сэтгэлийн яриа өрнүүлж, сэтгэлээ онгойтол ярилцаж өнгөрүүл.
Нум (11/22-12/21)
Хүмүүсийн сэтгэл зүйг ойлгох чадвар, урам зориг, уран бүтээлийн зөн билэг нь танд эхэлсэн ажлаа амжилттай дуусгах сайхан боломж олгоно. Хайртынхаа сэтгэл зүрхийг эзэмдэх ба уран бүтээлийн асуудлаа шийдэхэд сэтгэл санааны нарийн мэдрэмжээ ашигла. Таны оргилсон эрч хүч амьдралын хэв маяг, оршин суугаа газарт харш байна. Та мөнгөний ажилд амжилттай байх боловч бусдын нүдэн дээр өгөөмөр, зочломтгой байдлаа харуулахын тулд хээнцэр, тансаг амьдралд тэмүүлнэ.
Матар (12/22-1/19)
Удаан уулзалдаагүй хүмүүстэй уулзаж магадгүй. Эхэндээ бүх зүйл сайхан байна. Харин үдээс хойш үл ойлголцол, гомдол гарч болзошгүй. Нэг туйлаас нөгөө туйл руу бүү үсч. Энэ өдөр сансарын энергийн өөрчлөлт таньд мэдрэгдэх болно. Олон нийттэй аль болохоор харьцахаас зайлсхийх хэрэгтэйг одод таньд сануулж байна. Ямар ч нөхцөл байдалд орсон чухал шийдвэр бүү гаргаарай. Учир нь таны санхүүгийн байдал тогтворгүй байна. Тайван байж нөхцөл байдлыг бодитоор цэгнэ.
Хумх (1/20-2/18)
Хайртай хосуудыг удаан дурсагдах үйл явдал хулээж байна. Олон хүн гэртээ засвар хийх, орон сууцаа солих, шинийг авах төлөвлөгөө зохиож амжилттай бүтнэ. Амьдралын эрч xүч өгөх нь таны ажлын чадвар хийгээд зөв шийдвэр гаргах чадварт эерэгээр нөлөөлнө. Хэт өндөр ажлын идэвх, ажиллах чадвар нь үр өгөөжтэй үр дүнд хүрэхгүй. Муу санаатны ов мэх, энерги мэдээллийн халдвар нь биеийн байдлыг муутгана. Үдээс хойш ихэнх нь орлогын эх үүсвэр нэмэгдэнэ. Энэрэнгүй өгөөмөр зан гаргаж гомдсон бол уучлах хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Иймээс ажил хэргээ нямбай төлөвлө. Хуурагдах, санхүүгийн том алдагдалд орох аюул нүүрлэж байна. Энэ үед олон хүнтэй газраас холуур яв. Эрүүл мэнд тэр байтугай амьдрал тань аюулд өртөж болзошгүй. Гадны хүмүүстэй ширүүн тэмцэлдэж магадгүй. Урьдынхаас илүү тэвчээртэй бай. Аливаа хэрүүл маргаан, тэмцэлд бүү оролц. Бүх юм таны эсрэг эргэх болно. Үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавь.