Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 6. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 27. Буд гараг. Дашнямтай. Гар одтой, 2 хар мэнгэтэй, улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Могой, морь, бич, бар жилтнээ сөрөг муу. Туулай, гахай хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. . Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Нэр төртэй өдөр. Өнөөдөр та бусдын харцыг булаах, гайхалтай өдөр байна. Энэ боломжийг ашиглаж, хамгийн сайхан хувцсаа өмс. Дэлгүүрээр хэсч сэтгэлээ сэргээ. Бас хувцасны шүүгээгээ шинэчилж, шинэ хувцас худалдаж ав. Таны хайртай хүн сэтгэл гонсгор байвал үүнийг тоохгүй өнгөрч болохгүй. Өөрийгөө зовоож уурлуулж байхын оронд түүнтэй тайвнаар ярилцаж чухам юу буруу хийснийг асуу. Түүний яриаг таслалгүй, үзэл бодлыг нь сонсох хэрэгтэй. Тэдний үзэл бодлыг хүндэтгэж харьцвал бие биеэ илүү их харилцан ойлголцож чадна.
Үхэр (4/20-5/20)
Сүйрэл осол гэмтэл, дээрэм бүхий осолтой өдөр байна. Туйлын анхаарал боломж сэрэмжтэй бай. Олон нийтийн арга хэмжээнд бүү оролц. Зугаа цэнгээний газар бүү оч. Найз нөхдөө сонгохдоо хянуур бай. Үдээс хойш архаг өвчин сэдэрч болзошгүй. Найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ үнэнч, илэн далангүй бай. Хэрэв та үнэнийг хэлэхгүй хугацаа хэт алдвал эрт орой хэзээ нэгэн цагт худал хэлсэн чинь илчлэгдэх л болно.
Хамтатгах (5/21-6/21)
Ажлын үр дүнгээ тооцуулах, үйлийн үрээ цайруулах өдөр. Нийгмийн амьдралд аль эрт хуримтлагдсан сөрөг хандлагууд ил гарч ирнэ. Энэ нь таны хувийн амьдралд ч нөлөөлөх болно. Олон гэр бүл хуримын ёслолын ажиллагаагаа хойшлуулах талаар ярилцана. Харьцаа тасрах эсвэл өөрчлөгдөнө. Таагүй зөн билэг таныг амар тайван байлгахгүй нь. Сүмд очихыг зөвлөе. Хэрвээ шавьж зүүдэлвэл санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх нигууртай.
Мэлхий (6/22-7/22)
Таны санхүүгийн байдал бат бэх болно. Гэнэтийн санал ойрын ирээдүйд ашиг, амжилт авч ирнэ. Гэртээ эв найртай бай. Ажил дээрээ өөрийн онцгой авъяас чадвараа гайхуулж бусдын дургүйцлийг бүү хүргэ, жаахан ч гэсэн амжилтандаа баярла. Шуналд бүү авт. Хүүхэд оролцсон томоохон арга хэмжээ агуу баяр хөөрийг авчирна. Жингээ хасахын тулд тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн сайн арга тул таалагддаг спортоо сонгон аваад найз нартайгаа хамт хичээллэж эхэл.
Арслан (7/23-8/22)
Өмнөх өдрийн эсрэг тэсрэг хандлагууд үргэлжилнэ. Үдээс өмнө та эрч хүчтэй амьдралын баяр баясгалантай байна. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүй. Үдээс хойш урам хугарч улмаар ноцтой алдаанд хүрч болзошгүй. Хүмүүсийг зөв үнэлж цэгнэх, эрүүл саруул үйлдлүүд хийхэд танд төвөгтэй байна. Ойрын үед таагүй явдал учирна эсвэл таагүй мэдээ ирж магадгүй. Энэ бүхэнд та сэтгэл санаагаа бэлэн байлгах хэрэгтэй..
Охин (8/23-9/22)
Таны жижиг сажиг хэмээн тоохгүй байсан зүйлс тань уур уцаарыг хүргэнэ. Бусадтай харьцахдаа түргэн огцом зан гаргана. Эрүүл мэндэд таагүй зүйлс тохиолдож магадгүй. Ямар нэгэн чухал шийдвэр гаргахад муу цаг үе. Амжилт гаргаж мөнгө олох ч ядартлаа ажиллавал эрүүл мэндээрээ хохирох магадлалтай байна. Мөнгө санхүүгийн алдагдлаас зайлах аргагүй бололтой. Хямгатай байж чадвал энэ бүхнийг сайнаар эргүүлэх боломж байна.
Жинлүүр (9/23-10/22)
Энэ өдөр шинээр гэрээ хэлцэл хийх, ирээдүйд бий болох хөрөнгө амлах зэрэгт муу байна. Санал солилцоо мухардалд орж, түүнээс болж та стресст орж болзошгүй байна. Ингэхгүйн тулд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар очиж болно. Хэдийгээр энэ ордныхон зоригтой самбаатай байдаг хэдий ч энэ чанараа хаана хэзээ гаргахаа мэддэггүй тул аливаад хянамгай хандаж бай. Та бол юуг ч өөрчилж чадах тийм их агуу хүч чадалтай хүн шүү.
Хилэнц (10/23-11/21)
Таны амьдралд орж ирсэн шинэ хүмүүс олон таагүй явдлын эх булаг болно. Ажил дээрээ удирдлага, хамт олонтойгоо санал зөрөлдөх эсвэл түншүүдтэйгээ хэлэлцэн тохироход хүнд байх болно. Элдэв совин, шинж тэмдгүүдийг анхааралтай ажигла, өнөөдөр таны дотоод мөн чанар гадаад ертөнцөд тусгалаа олно. Энэ ордны эмэгтэйчүүд өнөөдөр хэт их хөнгөмсөг зангаасаа болж бусдад хууртаж болзошгүй. Зүүд зөнтэй байна. Хайрсан боов зүүдэлбэл хэрүүл маргаан болно.
Нум (11/22-12/21)
Ахмад настай хүмүүст туйлын таатай өдөр. Аялал, зугаалгаар явах хүмүүстэй харьцах спортоор хичээллэхэд тохиромжтой. Хэт итгэмтгий байхаас болгоомжил. Бүхий л зүйлд итгэдэг гэнэн зангаасаа болж та төөрөгдөлд орж, буруу шийдвэр гаргах вий. Сайхан харилцаанд хүрэхийн тулд хувиа бодох, эргэн тойрныхондоо шаардлага тавих хэрэггүй. Эргэн тойрны хүмүүст нөлөөлөл үзүүлэх хэрэггүй.
Матар (12/22-1/19)
Таны хүчтэй сэтгэл хөдлөл найз нөхөд, танилууд, дотныхонтойгоо харьцахад хүндрэлтэй байх болно. Харин таны хайртай хүн үүнийг сайн ойлгоно. Өдрийн эхэн хагаст эрүүл мэндтэй холбоотой асуудал гарах магадлалтай. Гэнэтийн уур бухимдал үүсэх болон халдварт өвчин тусах, гэмтэл бэртэл авах магадлалтай. Мөн галын аюулаас сэрэмжтэй байх өдөр. Та өнөөдөр согтууруулах ундаанаас зайлсхийх хэрэгтэй. Гэнэтийн шийдвэр бүү гарга. Дараа нь харамсах болно.
Хумх (1/20-2/18)
Энэ өдөр өөрийн авьяас чадварыг бухий л түвшинд гаргаж, нийгэмд гялалзаж, эсрэг хүйснийхээ сонирхлыг татах болно. Өнгөрсний таагүй дурсамж, зөрчилдөөн, дайсагнал зэргийг мартах бололтой. Энэ өдөр өөрт болон эргэн тойрныхондоо тухлаг орчныг бий болгож чадна. Ажилд жижиг таагүй зүйлс гарч болно. Удирдлага болон хамт олонтойгоо үл ойлголцол үүсч болох юм. Жижиг маргаан, бодлогогүй яриа нь томоохон зөрчилдөөн үүсгэж магадгүй.
Загас (2/19-3/20)
Таатай өдөр. Гэнэтийн ашиг орлого олох, үнэтэй эд зүйл авах, тоглоомд хожих магадлалтай. Урьдын үйл явдлаа дүгнэх, урт хугацааны төлөвлөгөө зохиоход сайн өдөр. Таны гэр бүлийн харьцааг хүндрүүлэх гэнэтийн мэдээ хүлээн авч магадгүй. Хүндхэн асуудалд бэлэн бай. Хүсч буй зүйлээ бодит байдалтай харьцуулж үз. Та хамгийн хүршгүй өндөрлөгт ч гарч гайхалтай амжилтанд хүрч чадах боловч үйл явдлыг бүү түргэтгэ, хийж чадамгүй зүйлээрээ бүү оролд. Хэт ядрахаас зайлсхий.