logo
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж ажиллахаар болжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж ажиллахаар болжээ

2016/01/06

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд  дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй  уулзжээ. Тэрээр  Нийслэлийн засаг даргын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгуулах тухай А/891 тоот захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн  32 хороод  тус бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгуулах, мөн дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нарийвчилсан судалгаа гаргах гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн олон ажлуудыг дүүргийнхээ  ЗДТГ-ын дэмжиж ажиллахаа илэрхийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ саналыг сонсож, тэдэнд ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгох асуудлаар анхааран ажилахаа илэрхийллээ.

12438971_849481045169229_1471155254434748698_n12509322_849481081835892_5325114554924235362_n

Мөн Сонгинохайрхан дүүргийн зүгээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлд   зориулан дүүргийнхээ халамжийн хэлтэст  өрөө гаргаж өгсөн байна. Засаг дарга М.Чинболд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзах үеэрээ “бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хэн бүхнийг бид хэзээд дэмжин ажиллах болно” гэж хэлсэн нь эдгээр иргэдэд ихээхэн урам зориг  өгсөн байна.

Ц.Мөнх

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш