logo
2016 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөө батлагдлаа

2016 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөө батлагдлаа

2016/01/06

Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газар, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн 2016 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөө батлагдлаа.

 Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ЗГ-ын 2015 оны 8 дугаарын сарын 24-ний өдрийн 346 дугаар тогтоолоор Гэрч, хохирогчийг хамгаалах туслалцаа үзүүлэх Үндэсний хөтөлбөрийг баталсан.Энэ хөтөлбөрт төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоог тодорхойлж өгсөн.

Мөн Хөдөлмөрийн Сайдын  2015 оны  07 сарын 09-ний өдрийн А/135  дугаар тушаалаар “Хохирогчийг ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад хамруулах үйлчилгээ үзүүлэх журам”-ыг баталсан бөгөөд уг журмаар хүн худалдаалах гэмт хэргийн улмаас хамгаалалтад байгаа хохирогчид туслалцаа үзүүлэх, ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад хамруулах асуудлыг зохицуулж өгсөн.  Дээрх хөтөлбөр, журмыг хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газар, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв хамтран ажиллахаар холбогдох баримт бичигт гарын үсэг зурлаа.

Тахарын ерөнхий газар хамгаалалтад авсан хохирогчийн хөдөлмөр эрхлэлтийн хүсэлтийг тодорхойлсны үндсэн дээрхохирогчийг ажлын байраар хангах, мэргэжлийн ур чадварыг сайжруулах сургалтад хамруулах боломжоор Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв хангах юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш