Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 7. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 28. Бархасвадь гараг. 2 хар мэнгэтэй, шар хулгана өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана.
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, бурхан, лус тахих, мөндөр буулгах, хариулга хийх, төмөр урлахуй үйл, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, бурханы бясалгал хийх хийгээд тарни тоолохуй, янаг амрагийг дуудан хураахуйд сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш гаргах, их ус гатлах, догшин газрыг номхотгох, тангараг тавих, нүүдэл хийх, суваг татахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Гэрээсээ гарч, идэвхтэй хөдөлгөөн хий. Оюун ухаанаа сэргээж, биеийн тамирын дасгал хий. Хэрвээ танд сэтгэл зүйн асуудал байвал гадуур зугаалж, цусныхаа эрчийг түргэтгэ. Энэ нь таны биеийг сэргээгээд зогсохгүй сэтгэл санааг өөдрөг болгож, шийдвэр гаргах чадвар тань сайжирна. Гэр орноо хайхралгүй, ажилдаа хэт анхаарах нь таны гэр бүлд таагүй уур амьсгал бий болгох болно. Хэдийгээр танд мөнгө хэрэгтэй хэдий ч гэр бүл хамгийн эрхэм гэдгийг сана. Өөрийн ажлын хуваариа сайтар зохицуул. Гэр бүлийнхэндээ өөртөө туслах боломж олго. Ингэснээр тэд ч бас таныг ойлгож, гэр бүлийн харилцаа илүү ойр дотно болох болно.
Үхэр (4/20-5/20)
Хямралтай өдөр. Таагүй мэдээ хүлээн авбал энэ өдөр хүндхэн өдөр болно. Та дэмий сэтгэл зоволгүй хамгийн муу зүйлд ч өөрийгөө бэлд. Өвчтэй байгаа хүмүүсийн бие эрс муудаж магадгүй. Зөвхөн амьдралд тэмүүлэх хүсэл, хүчээ төвлөрүүлэх чадвар нь нөхцөл байдлыг сайн талруу нь эргүүлнэ.
Хамтатгах (5/21-6/21)
Уулзалт, харилцаа холбоо тогтооход ээлтэй өдөр. Ажил хэрэгч энэ ордныхон түнштэйгээ санхүүгийн зөрчилдөөнөө нэг тийш нь болгоно. Бусдад бүү хуурт. Энэ үйл явдалтай холбоотойгоор найз нөхөд хамаатнуудыгаа таньтай хэрхэн харьцдагийг мэдэх болно. Ихэрнүүд бусдад өртэй үлддэггүй. Энэ нь тэдний итгэл үнэмшил, ёс суртахуунтай зөрчилддөг.
Мэлхий (6/22-7/22)
Бодлого суурьтай үйл ажиллагаагаа явуулах цаг үе ирлээ. Та ирээдүйн барилгынхаа суурийг тавиж магад. Энэ зуслан дээрээ халуун усны газар барих эсвэл тэнгэр багандсан барилга, сүм хийд юу ч байж болно. Таны өмнө өргөн нөөц бололцоо нээгдэж байна. Уйгагүй хүчин чармайлт амжилтанд зайлшгүй хүргэнэ. Жаахан тайвшраад амрах хэрэгтэй гэдгийг сана. Олон нийтийн үйл ажиллагааны үеэр одоо байгаагаас тань илүү сайн ажлын санал ирнэ.
Арслан (7/23-8/22)
Өөрчлөлт хувиралттай өдөр. Олонх энэ ордныхон авьяас амжилтаар нь эртнээс бахархаж ирсэн хүмүүстэйгээ хамтран ажиллах аз тохионо. Гэхдээ таны авьяас чадвар тодорхой ажилд бүрэн бэлтгэсний дараа л хэрэгтэйгээ харуулна. Та хувийн амьдралдаа эерэг өөрчлөлтүүд авчирч чадах бололтой. Хэдийгээр танд тохирохгүй ч дипломат байдал, арга заль гаргах нь тустай. Үдээс хойш таны бүх асуудлууд амжилттай шийдэгдэнэ гэдгийг амлахад таатай байна. Ажил хэргийн шугамаар томилолтоор явж мэдэх ба үр дүнд нь сэтгэл хангалуун үлдэх бололтой.
Охин (8/23-9/22)
Зөрчилтэй хоёрдмол өдөр нэг талаас хэт мэдрэмтгий байдал ба сэтгэл санааг тайван байх шаардлага, нөгөө талаас эргэн тойрондоо шүүмжлэлтэй хандана. Ийм “коктейл" нь гомдомтгой, дүрсхийсэн зантай болгож, нэг бол шууд нүүрэн дээр нь хэлж эсвэл уйлахад хүргэнэ. Нийгэм дэх байр сууриа олны дунд сэвтээхгүйн тулд чухал уулзалт бүү төлөвлө.
Жинлүүр (9/23-10/22)
Танд маш ашигтай байх худалдаа арилжааны санал ирнэ. Үүнийг шүүрч авахаасаа өмнө гэр бүлтэйгээ зөвлөх хэрэгтэй. Дараа нь асуудал гарч болзошгүй байна. Таныг мөнгө санхүүгийн алдагдалд хүргэх, аль эсвэл өмнөө тавьсан зорилгодоо хүрэх замд тань саад тотгор учруулж болзошгүй. Гэхдээ энэ бүхэн удаан үргэлжлэхгүй гэдгийг онцолж байна.
Хилэнц (10/23-11/21)
Салхи мэт хөнгөн зан, өөрийн хүсэл эрмэлзлэлээ дураар нь тавих нь эмэгтэй энэ ордныхныг хайрттайгаа муудалцахад хүргэх магадлалтай. Эрэгтэй энэ ордныхон хайртдаа итгэлтэй ханд. Та нарын харьцааны таагүй явдлууд таны бүрэг зан, дотоод сэтгэл мэдрэмжээ илэрхийлэхээс ичдэг байдлаас болж байна. Өнөөдөр дэлгүүр хэсч худалдаа хийх, гэр орноо тохижуулахад тохиромжтой өдөр бөгөөд оройн цагаар найз нөхдөө цуглуулж хуучныг дурсан ярих нь тааламжтай байна.
Нум (11/22-12/21)
Арилжаа наймаа ялангуяа жижиглэн худалдаа эрхэлдэг хүмүүст таатай өдөр. Худалдаа наймаа гэрээ хэлэлцээр ашиг авч ирнэ. Эрсдэлтэй үйлдлүүд ашиг авч ирэх магадлалтай. Гэнэтийн ер бусын шийдвэр хамгийн зөв байх болно. Биеийн жингээ багасгах, нэмэхэд тохирсон курс эмчилгээг эхэл. Таатай орчныг бүрдүүлбэл та жаргалтай байх болно. Ажилдаа болон дотно хүмүүстээ анхааралтай байхгүй бол алдаа гаргаж болзошгүй.
Матар (12/22-1/19)
Бие муудаж болзошгүй өдөр. Энэ өдөр таны сэдсэн шинэлэг санаа, бодол тань ойрын хугацаанд биелэх болно. Гэхдээ өөрийн бүрэн дүүрэн мэдэхгүй ажлаа бүү эхлээрэй. Өнөөдөр таны сэтгэл санааны байдал дээшлэнэ. Магадгүй өнөөдөр таньд өөрийн авьяас чадвараа таниулах, авхаалж самбаатай зангаа бусдад таниулах боломж олдоно. Амьдралын замбараагүй хэв маяг урьдчилан сэргийлэх боломжгүй байна. Өвчний шалтгааныг та ойлгож чадахгүй. Бие махбодийн сэтгэл санааны байдалдаа санаа тавь. Хатгаа, вирусын халдвар, шөрмөс сунахаас сэргийл.
Хумх (1/20-2/18)
Хувийн амьдралд өөрчлөлт гарахад бэлэн байна. Амьдралынхаа ханийг сонгохдоо бусдын санаа бодолд бүү түшиглэ. Бүхий л хэрүүл, зөрчилдөөнөөс хол байхыг хичээж, шүүмжлэл, анхааруулгыг бүү хүлээн ав. Эмэгтэйчүүд шинэ найз нөхөд, ивээн тэтгэгч нарыг олох боломж байна. Өөрийн авьяас чадвараа гаргах цаг олдоно. Эрчүүд нь эмэгтэйчүүдтэй харьцахдаа өөрийн шуналыг багасгаж, гаж үйлдлээс татгалзах хэрэгтэй. Элэг, цөс өвдөх магадлалтай байна. Аливаа ажлаас барьж авах, эсвэл амралтаа төлөвлөхийн өмнө бухий л саад бэрхшээлийг тооцох хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Албан тушаал ахих, нөлөөтэй хүмүүстэй ажил хэрэгч харилцаа тогтоох, удирдлагадаа хандахад сайн өдөр. Идэвх зүтгэл тань ажил дээр зайлшгүй амжилт авчирна. Хэрвээ үйл ажиллагаагаа сайтар тунгаавал ойрын ирээдүйд амжилтанд хүрнэ. Найз нөхөдтэйгөө оройг хамт өнгөрөөж, ажил хэрэг, хувийн амьдралынхаа талаар халуун дотно яриа өрнүүлэхэд маш таатай байна. Энэ өдөр танилцсан хүнтэйгээ урт удаан хугацааны бат бөх найрсан харилцаатай байх болно.