Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа байр ажиллуулах болон эдгээр үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоосон.
Энэхүү тогтоолд нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон газарт мөн бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд зөөж шилжүүлж байхаар заасан.
Тогтоол энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлд зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх болон түр саатуулах хашаа /байр/-ны төлбөрийн хувь хэмжээ
№ | Үйлчилгээний төлбөр | Төлбөрийн хэмжээ /төгрөг/ |
|
||
1 | Суудлын автомашин | 60 000 |
2 | Том оврын автомашин, автобус | 90 000 |
3 | Мотоцикл | 30 000 |
Түр саатуулах хашаа/байр/-ны төлбөр /1 хоногийн/ |
||
1 | Мотоцикл | 3000 |
2 | Суудлын автомашин, микробус | 5000 |
3 | 5 тонн хүртэлх бүх жинтэй ачааны автомашин, 40 хүртэлх хүний суудалтай автобус | 10000 |
4 | Хүнд даацын автомашин, том оврын автобус | 15000 |
5 | Тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл | 20000 |