logo
Татварын хөнгөлөлтийн тайлангаа “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д өгөөрэй

Татварын хөнгөлөлтийн тайлангаа “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д өгөөрэй

2016/01/08

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хувь хүн өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлээр амьдран суух зорилгоор анх удаа хувьдаа орон сууцны барилга барих эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээтэй хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлсөн байдаг.

Энэ 30 сая төгрөгийн 10 хувь буюу гурван сая төгрөгийг чөлөөлж хувь хүний өөрөө хөдөлмөр эрхэлж олсон орлогоосоо төлсөн ХХОАТ-аас буцаан олгодог юм. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн ч гэсэн тухайн жилд олсон орлогоо тодорхойлж, төлөх татвараа харъяа татварын албанд дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор тайлагнах ёстой.

Мөн Албан байгууллагад хөдөлмөр эрхэлж байгаа хүн тухайн жилд төлсөн татварын хэмжээгээр татвараас чөлөөлөлт эдлэх боломжтой юм. Иймд хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт болон чөлөөлөлт эдлэх иргэний  тайланг Дүнжингарав төвд байрлаж байгаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хүлээн авч эхэллээ. Татвар төлөгч та  бүхэн ажлын өдрүүдэд  8.00-20.00, бямба гарагт 10.00-15.00 цагуудаас дүүрэг харгалзахгүйгээр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлэх боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш