logo
Голомт банкны дэд захирал Б.Загал: Кастодиан банкыг хөгжүүлснээр Монголыг  хөрөнгө оруулагчдад сурталчлах боломжтой болно

Голомт банкны дэд захирал Б.Загал: Кастодиан банкыг хөгжүүлснээр Монголыг хөрөнгө оруулагчдад сурталчлах боломжтой болно

2011/10/13
Голомт банкны дэд захирал Б.Загалтай Кастодиан банкны талаар ярилцлаа.
-Кастодиан банк гэж юу гэсэн үг вэ. Тайлбарлаж өгнө үү?
-Банк гэдэг хадгалах гэсэн үгнээс гаралтай. Арилжааны банк хүний мөнгийг авч хадгалдаг. Харин Кастодиан банк хувьцаа, бонд  гэх мэт бүтээгдэхүүнийтэй холбоотой үйлчилгээ үзүүлдэг.  Тухайлбал: ногдол ашиг тараах  Тайлан балас гарвал харилцагчдад мэдээлэх . Хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгч байх үүрэгтэй. Тухайлбал тухайн компаний хувьцааг хэдэн хүн худалдаж авсан. Ямар шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл хувьцааны бүртгэлийг эмх цэгцтэй байлгах юм.
-Арилжааг хянах уу?
Арилжааны үр дүнг мэдээлнэ. Ногдол ашиг хуваарилсан байвал ашгийг тухайн хүний дансанд байршуулна. Ашиг зөв орж байна гэх мэт олон төрлийн үйлчилгээндээ хяналт тавина.
- Кастодиан банк Монголд ямар ашигтай юм бэ?
-Монголд маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Дэд бүтцийн асуудлаа шийдэх, төмөр зам тавих гээд том том төсөл хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр  хөрөнгө хаана байна гадаадад байна. Том хөрөнгө оруулагчдын гол хөрөнгийг мөнгөтэй байгууллагууд удирддаг. Тэнд бүх хувьцаа, хөрөнгө хадгалагдаж байдаг. Гэтэл Монголд хөрөнгө оруулах гэхээр хууль эрх зүйн орчин бүрэн хөгжөөгүй байгаа юм. Хоёрдугаарт Кастодиан байхгүй. Тиймээс энэ банкыг байгууллахад хөрөнгийн боломжтой байгууллага байх шаардлагатай юм. Монголд төлбөрийн чадвартай нь банк байгаа юм. Хүмүүсийн хувьцааг хадгалахад найдвартай гэдэг утгаар манай арилжааны банкуудад санал тавьсан. Бид судалж, сонирхож байгаа.
- Хэдэн банк оролцож байгаа юм. Сургалтыг хаанаас зохион байгуулж байна вэ?
- Арилжааны Банк Кастодиан үйлчилгээг үзүүлэх гэдэг утгаараа шинэ ойлголт учраас олон банкны төлөөлөл ирсэн байна. Монголын хөрөнгийн бирж,  Америкийн Жей Пи Морган, Францын Би Эн Пи Парибас банкууд болон Санхүүгийн Зохицуулах Хороо хамтран зохион байгуулж байна. Кастодиан бол олон улсад  хүлээн зөвшөөрөгдсөн,тусгай дүрэмтэй, өндөр шаардлагаар бий болдог байгууллага байдаг. Кастодианы үйлчилгээг банк өөрөө болон тусдаа охин компани хэлбэрээр  байгуулж болно.  Өндөр хөгжсөн орнуудад Кастодиан гэсэн тусдаа байгууллага байдаг. 
-Ард түмэнд ямар хэрэгтэй юм бэ?
-Дотооддоо Мэдээлэл Технологийн сүлжээтэй болно. Тэрхүү сүлжээ гадаадын олон улсын байгууллагатай холбогдох боломжтой. Ингэснээр хөрөнгө оруулагч Монголыг мэдээлэлдээ багтаасан тул мөнгө өдөрт нь илгээх боломжтой болно гэсэн үг.
Одоо гадаадын хөрөнгө оруулагч их хэмжээний шилжүүлэлт хийхэд бэрхшээлтэй тулгараад байгаа. Кастодиан банк бий болсон нөхцөлд үүнийг хөнгөвчлөх боломжтой. Хөрөнгө оруулалт Монголд оруулахын тулд компани байгууллагдана. Тэр компанид мэдээж монгол ажилтан авна.Хөрөнгө оруулалт их орж ирэх тусам цалин өндөр байх магадлалтай. Тухайлбал өрмийн компанийн өрмийн мэргэжилтэн сард таваас есөн сая төгрөг авдаг болсон байна. Ер нь Монголчуудын цалин хөлс орлого нэмэгдэнэ. Хоёрдугаарт Монголд байгаа бүх компанийн мэдээллийг англи хэл дээр байрлуулж олон улсад, хөрөнгө оруулагч нарт мэдээллийг дамжуулж өгдөг. Манай ихэнх үндэсний компаниуд  англи веб сайтгүй, хэлний бэрхшээл бий. Тэгвэл косдатиан банк бүх мэдээллийг англи хэл дээр түгээх боломжтой. Түүнээс гадна хөрөнгө оруулагчид компанийн мэдээлэл очно. Жишээ нь компанийн гүйцэтгэх  захирал солигдоход шинэ захиралын мэдээлэл түүх намтар, урьд өмнө хаана ажиллаж байсан гээд маш нарийн мэдээлэл тэдэнд очих боломжтой.
-Кастодиан банк хөгжүүлэхэд хэр хөрөнгө шаардагдах вэ?    
-Сүлжээ, Мэдээлэл технологийн зардал их гарна. Өндөр хурдтай интернет гэх мэт ажилуудад хийгдэж зардал мэдээж өндөр гарна. Гэвч ашиг, үр өгөөж нь үүнээс их байх боломжтой. Тэгэхээр ашиг олох уу гэдгээ эхлээд  тооцож үзнэ. Гэхдээ л мөнгө авахын тулд байнга гадаад руу нисээд байх уу гэдэг асуудал. Харин Монголын аль нэг банкнаас шууд гүйлгээгээ хийдэг болох л явдал яухал байна. Гэхдээ энэ бол тийм хурдан хийх ажил биш.
Ц.Мягмарбаяр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш