logo
Л.Гүндалай А.Меркельтэй үнсэлцэж ирэх сонгуулийнхаа “түүз”-ийг халааслалаа

Л.Гүндалай А.Меркельтэй үнсэлцэж ирэх сонгуулийнхаа “түүз”-ийг халааслалаа

2011/10/13
Германы канцлер хатагтай А.Меркель ерөнхий сайд С.Батболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнд зориулан өнөөдөр УИХ хүндэтгэлийн чуулган хийсэн бөгөөд Канцлер А.Меркель чуулганы индэр дээрээс Монголын ард түмэнтэй мэндчилж, үг хэлсэнээр өндөрлөсөн юм. Чуулган хааж, хүндэт зочин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хамт чуулганы танхимаас гарахаар явах үед УИХ-ын гишүүн Л.Гүндалай гүйн очиж, А.Меркелийг гарнаас татан барьж, инээд алдан хэд гурван үг сольж амжуулав. Түүнчлэн А.Меркель элэгсэгээр талархаад цааш явах гэтэл дахин гарнаас татан, бүр өөртэйгөө тэврэлдүүлэн харилцан үнсэлцэхэд хүргэж, овжин зангаараа олны анхаарлыг татах шиг боллоо. Ингэснээрээ УИХ-ын гишүүн Л.Гүндалай дэлхийн томоохон гүрний төрийн тэргүүнийг МУ-ын парламентын танхиимд барьж авч үнсэлцсэн анхны монгол улс төрчөөр тодорч байгаа юм. Тэрээр энэ үйлдлээрээ ирэх онд болох сонгуулийнхаа Пи Ар-д ашиглан, дахин сонгогдоход асуудалгүй хэмээн тооцсон бололтой. Энэхүү үйл явдлын бичлэгийг уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэж байна.


Э.Болор www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш