Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явуулав.
Зөвлөгөөнөөс Нийслэлийн ИТХ-ын 2015 оны “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 33/35 дугаар тогтоолыг 2016 оны нэгдүгээр 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан зөөж шилжүүлэх байгууллага, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах, одоо байгаа тэмдэг, тэмдэглэгээг сэргээх, нөхөж байршуулах ажлуудыг эрчимжүүлж ажиллахаар болов.