“Монголоо шинэчилье” гэсэн уриа дуудлагатай Ардчилсан хүчний холбооны 2012 оны үйл ажиллагааны нээлт газар сайгүй өрнөж байна. Тус холбооны сайн дурын үүсгэл санаачлагын олон арван клубууд шинэ оныхоо ажлыг аль хэдийнэ эхлүүлжээ. Тухайлбал “Шинэ ном уншигчдын клуб” долоо хоног бүрийн баасан гарагын өглөө 7.00 цагт хуран цугларч шинжлэх ухаан техник, технологийн болон дэлхий ертөнцийн сонин хачиныг бие биендээ харилцан мэдээлдэг төдийгүй хамгийн сүүлийн үеийн ном хэвлэлийн тухай мэтгэлцээн өрнүүлдэг. “ч өлөөт сэтгүүлчдийн клуб”-ын гишүүд долоо хоног бүрийн лхагва гарагт 16 00 цагт цугларч, сэтгүүл зүйн хөгжил, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн адал явдалт мэдээ мэдээллээр санал бодлоо солилцож, ахмад туршлагатай сэтгүүлчдийн үйл амьдралтай танилцах уулзалт өдөрлөгүүд зохиосоор байна. Мөн “Залуу эдийн засагчдын”, “ Залуу хуульчдын”, “Залуу лектор улс төрчдийн” клубууд ажиллаж байна. Төрийн Бус энэ байгууллагын үйл ажиллагаа монголын залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон соёлтой өнгөрүүлэхэд бас нэгэн соёл үйлчилгээний төв болжээ. Саяхан Хэнтий аймгийн мянгат малчдын зөвлөгөөн Улаанбаатар хотноо боллоо. АХХ-ний холбооны үйл ажиллагаатай тэд танилцах өдөрлөг зохион байгууллаа. Тус холбооны Ерөнхийлөгч , УИХ-ын гишүүн З.Энхболд Хэнтий аймгийн төлөөлөгчидтэй уулзаж, цаг үеийн асуудлаар тэндний сонирхсон асуултанд маш дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Уулзалт халуун дотно бараг таван цаг орчим үргэлжилж , хөдөө холынхон төр,засгийн газрын бодлого үйл ажиллагаатай танилцсандаа сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж АХХ-ны холбооны шинэлэг бөгөөд үр дүнтэй ажлыг төв хөдөөгүй өрнүүлэхийн чухлыг онцолж байлаа.
Эх сурвалж:
Эх сурвалж: