logo
Өнөөдрийн зурхай /2016.01.18/

Өнөөдрийн зурхай /2016.01.18/

2016/01/18

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 09. Сумъяа гараг.  Гоё хүүхэн одтой, Найман цагаан мэнгэтэй, шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Авахуй. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. 

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Энэ ордонд төрөгсөд хайр сэтгэлийн сум байгаа онолгүй алдах бололтой. Хайр сэтгэлээр гэрлэсэн гэрлэлт нь таны хатуу шийдэмгий байдал, хайр сэтгэлээ тэвчээртэй хүлээх чадварыг илтгэх болно. Ойрын хүмүүст тань таны найрсаг, амьдралыг баяр баясгалантай харах чанар сайн үлгэр жишээ болж чадна. Аль болохоор гэр бүлийн хүрээнд, тайван, баяр баясгалантай байдлаар өдрийг өнгөрөө. Харин энэ өдөр эрүүл мэндийн тал дээр онцын өөрчлөлт гарахгүй байх болно.


Үхэр (4/20-5/20)

Сэтгэл санаа тогтворгүй байна. Шүүхэд зарга мэдүүлэх, бичиг баримт бүрдүүлэх, санхүүгийн ажиллагаанд анхааралгүйгээс алдаа гаргах магадлалтай. Бичиг баримтаа цагт нь бүрдүүл. Мэргэжлийн асуудал хэлэлцэхдээ хамтран ажиллагсад түншүүдийнхээ саналыг харгалзан үз. Өдрийн эхний хагаст та бүхний анхаарлын төвд байх ба энэ нь таныг биеэ тооход хүргэж мэднэ. Биеийн хэт ачаалал авахаас зайлсхий. Эрт унтаж амар.


Хамтатгах (5/21-6/21)

Амжилтанд хүрэх таны зам саад бартаатай боловч элдэв хүндрэл саадыг туулаад гарах сэтгэлийн тэнхээтэй байхыг сануулж байна. Ертөнц дээр бүх зүйлс таны гайхамшигтай ажлын чадвар, шургуу байдал, ажил хэрэгч оюун ухаанд тань захирагдана. Бусдад болон өөртөө үл итгэх байдал гаргахгүй байхыг хичээ. Найз нөхөдтэйгээ уулзахад тийм ч их муу биш шүү.


 Мэлхий  (6/22-7/22)   

 Түншүүдтэйгээ зөрчил, үл ойлголцолд хүрч болзошгүй байна. Санхүүгийн төслүүд урьдчилан төлөвлөснөөс илүү удаан явагдах болно. Шинэ ажил эхлэхэд, ирээдүйгээ төлөвлөх, уулзалт төлөвлөхөд таатай өдөр. Энэ нь ялангуяа арьсан бизнес эрхлэгч нарт хамаатай. Ямарваа нэгэн зүйлийг эхлүүлэхэд дараа нь сайн үр дүн гарна. Хувийн амьдрал тань өөр харилцаанд шилжиж, хөгжлийн шинэ түвшинд орох учир өөрийн үг үйлдлээ сайн бод. Бага зэргийн мөнгөн ашиг олсон ч түүндээ сэтгэл ханамжтай бай. Учир нь санхүүгийн хүрээнд эрс өсөлт амжилт харагдахгүй байна.


Арслан (7/23-8/22)   

Сэтгэл санааны хэт их ачаалалаас болж янз бүрийн өвчинд дарлуулах гээд байна. Иймээс иог, бясалгалаар хичээллэхийг танд зөвлөж байна. Зорьсон хэрэг бүтэлгүйтэх магадлалтай. Биеийн хүчний хэт их ачаалал авахаас зайлсхийж аз туршсан эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахаас татгалзах хэрэгтэй. Эрүүл мэндэд аюул занал учрах магадлал өндөр байна. Ном зохиол унших, шинэ кино үзэх, хөгжим сонсох, гэр бүлийн цомхон хүрээнд баяр баясгалан дүүрэн өдрийг өнгөрөөх нь илүү тааламжтай. Гал түймэр, дээрэм тонуул гэх зэрэг аюултай учирч мэдэх тул анхаарал болгоомжтой яваарай.


Охин (8/23-9/22)   

Өнөөдөр танд ажил хэргийн санал ирнэ. Түүнийг шууд хүлээж авах хэрэггүй юм. Учир нь энэ нь алсдаа тийм ч их ашиг өгөхгүй. Энэ өдрийг хүссэн зүйлээ хийхэд зориул. Өөрийн эрх дураар байх нь танд тайвшралыг авчирна. Хэдийгээр өөрийгөө илэрхийлэх, бусдаар сонсуулахын тулд ямар нэгэн хэрүүл маргаан гаргах ёсгүй боловч ярианд давамгайлах эсвэл дээрэнгүй зан гаргах хандлага чинь илэрхий ажиглагддаг. Таныг юу ч хэлэхийг хүссэн гэсэн хүмүүс анхааралтайгаар сонсох болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Хувийн амьдралдаа бүтэлгүйтэхээс зайлсхийхийг анхааруулж байна. Сексийн асуудалд хэт анхаарал хандуулах хэрэггүй. Танаар дутагдаж байгаа хүмүүсийн талаар бүү март. Хаясан гээсэн эд зүйлсээ хайх, мартагдсан харилцаа холбоогоо сэргээхэд таатай. Гэр бүлийн харьцаанд шинэ уур амьсгал бүрдэнэ. Гэнэтийн таагүй мэдээг хүлээн авахад сэтгэл зүйн бэлтгэлтэй байгтун. Үүсэн гарсан асуудлыг шийдвэрлэхэд таны амьдралын эрч хүч, хувь хүний чадал энерги хүрэлцээгүй болохыг мэдэрнэ. Идэвхтэй амралт, усан эмчилгээ алжаалаа тайлахад туслна.


Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр үүссэн хүндрэлүүд таныг зовооно. Ажил хэргийн уулзалтанд амжилт авчрах өдөр. Ямар нэгэн шинэ зүйл эхлэх хэрэггүй. Түүний оронд хуучин бичиг баримттайгаа зууралдаарай. Ихэнх хүмүүс санхүүгийн асуудал мөн удирдлага, хамтрагч нартайгаа үл ойлголцолд хүрнэ. Иймээс үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Санаа нэгтнүүд хүртэл таны төлөвлөгөөний эсрэг байна. Хүндрэлээс бүү ай. Ийм нөхцөл байдал танд урам зориг өгч, магадгүй таныг “гавьяа" байгуулахад хүргэнэ.


Нум (11/22-12/21)   

Зөрчил маргаантай, эвдрэлцэх магадлалтай өдөр. Таныг таагүй байдалд оруулахыг хүсэж байгаа хүмүүс бий тул ёс зүйд нь эргэлздэг хүмүүстэйгээ илэн далангүй байхаас зайлсхий. Мөнгөнөөс болж түншүүдтэйгээ ноцтой муудалцана. Үүнээс болж та хохирол амсана. Энэ өдөр харилцан ойлголцох арга алга. Та буруугүй мөртөө буруутан болно. Ганцаар байх нь өлзийтэй. Цөхрөнгөө бүү бар бүх зүйл тийм ч муу биш байна.


Матар (12/22-1/19)   

Өнөөдөр нийтэч зантай олны анхаарлын төд байх дуртай хүмүүс ганцаардмал амьдралын хэв маягийг баримтлах шаардлагатай болох тул нэлээд таагүй цаг үеийг даван туулах хэрэгтэй болно. Гэрээ хэлэлцээр хийх, олон нийттэй харьцах мөн улс төрийн үйл ажиллагаанд таатай байна. Өнөөдөр та урд хожид мэдэрч байгаагүй тийм их эрч хүчийг мэдрэх болно. Таны авсан дурын ажил тань амжилттай байх бөгөөд дурын таагүй нөхцөл байдлыг ч та өөрт ашигтайгаар эргүүлж чадна.


Хумх (1/20-2/18)   

Та эсвэл таны хайртай хүн тийм ч сайхан харагдахгүй байгаа бол хоолны дэглэм, амьдралын хэв маягтаа анхаарал тавихад их тохиромжтой үе. Та энэ талаар сайтар судалж, таргалалтын шалтгаан нь өвчин үү эсвэл хоол унд уу гэдгийг тогтоо. Хэдийгээр хоолны дэглэм, амьдралын тогтсон хэв маягаа өөрчлөх хэцүү байдаг ч зуршлаа өөрчлөхөд 21-хэн хоног хангалттай байдгийг сана. Ойрхон биеийн тамирын төвд бүртгүүлж, хувийн дасгалжуулагчтай болсноор асуудлаа маш хурдан шийдэх болно.


Загас (2/19-3/20)

Одод эрүүл мэндийн асуудлыг тань хамгаалсан мэт санагдана. Шинэ нээлт хийх, идэвхтэй тэмцэх цаг ирлээ. Таны үйл хөдлөл эрс шийдмэг байх ёстой. Зарчмын бус маргаан мэтгэлцээн, шалихгүй хэрүүлээс зайлсхий гэж гараг эрхэс танд зөвлөж байна. Түргэн зангаасаа болж, мөн сэтгэлийн хөдөлгөөнөө бариагүйгээс хайртай хүн, эргэн тойрны хүмүүстэй зөрчилдөх магадлалтай. Гэвч хэрэв та хөдөлгөөн багатай байснаас даралт өөрчлөгдвөл тэд яаж ч чадахгүй. Хоолны дэглэм барихад тохиромжтой өдөр. Хүнсний эрүүл ахуйч эмчтэй уулзаж зөвлөгөө ав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш