logo
Ардчилал гэж юуг хэлж ойлгох вэ?

Ардчилал гэж юуг хэлж ойлгох вэ?

2011/10/13
Ардчилал гэдэг ойлголт нь  улс төр онолын  хувьд засаглалын   хэлбэр гэсэн  Философийн ойлголт  юм. Ардчилал буюу демократ засаглал гэсэн нэр томъёо нь эртний грекийн ард түмнээс үүссэн. Грек хэлний  “демос” буюу “ард түмэн” , “кратос” буюу “засаглал” гэсэн үгнүүд нь нийлээд “Ард түмний засаглал” гэсэн утгыг агуулж байгаа юм.    Ардчиллын үндсэн шинж нь засаглалынхаа эрхийг авахын төлөө цус урсгасан дайн дэгдээх,зэвсгийн хүч хэрэглэх бус бүх ард түмний чөлөөт сонгуулиар асуудлаа шийддэг улс төрийн соёл юм.  Чөлөөт сонгууль явуулахын тулд хүн бүхэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хангах, хууль дүрэм журмыг баримтлах зэрэг нь ардчиллын үндсэн гол тулгуур зарчимууд юм. Ардчилсан сонгуулиар төрийн эрхийг авах замд хөндлөнгөөс  хүч хэрэглэх,дарангуйлал тогтоох явдлаас хамгаалахын тулд улс орнууд цэрэг армитай байдаг. 
Ардчиллын хэлбэрүүд :
1.Төлөөллийн ардчилал.
Иргэд сонгогчид  төрийн эрхийг биелүүлэхэд  үүрэг бүхий албан тушаалтанд итгэл хүлээлгэж,  сонгож түүгээрээ дамжуулан засаглалыг үйл ажиллагааг  хэрэгжүүлэх хэлбэр юм. Үүнийг төлөөллийн ардчилал буюу парламентын засаглалтай орнууд гэж товчоор ойлгож болно.
2. Шууд ардчилал
Иргэд сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтнаар дамжуулалгүй  төр засгийн газрын болон нийгмийн аливаа асуудлыг шийдвэрлэхэд өөрсдөө биеэр оролцдог.
3.Социалист ардчилал
Капитализмаас  ааажмаар  социалист  зам руу шилжих бодлоготой улс төрийн үзэл суртал юм.  Ардчилсан социализм нь   Эдийн засгийг социализмаар буюу төвлөрсөн төлөвлөгөөт удирдлагаар барьж,    удирдлагаа ардчиллаар хэрэгжүүлдэг. Пролетариатын диктатур тогтоож, Капиталист нийгэмээс социализм коммунизм  рүү шилжих явцны түр зуурын байдал. Энэ үед пролетариат буюу ажилчин анги засгийн эрхийг түр барьж тухайн үеийнх нь улс төрийн системийг орлож үгүй болгодог засаглалын  хэлбэр юм.
4. Анархист ардчилал
Анархизм гэдэг нь ердийн засаглалыг эсэргүүцдэг улс төрийн философи. Анархист үзлийг дэмжигчид нь голдуу шууд ардчиллыг дэмждэг.  Улмаар анархист ардчилал нь  нийгэмд  дэг журам алдагдуулж болдог. Хууль дүрэм нийтээрээ дагаж мөрддөг зан заншлыг үгүйсгэнэ. Төрийн эрхэнд  өөрсдөө  бүхнийг төлөөлөхийн төлөө тэмцэл өрнүүлдэг.
 5. Ирокез ардчилал
Америкийн индиануудын бүлгүүдийн нэг бол Ирокез нийгмийн хэрэглэж байсан ардчиллын хэлбэр. Америкийн төлөөллийн ардчилалд нөлөө болсон гэдэг.
6. Сонгуульгүй ардчилал
Сонгууль явуулахгүйгээр олон хүмүүсийн дундаас хэн нэгнийг санаандгүйгээр сонгох. Сонгогдсон хүнээс илүү нийтийн эрх ашгийг бодсон байна хэмээх үзлээс хамааралтай.
7. Зөвшөөрлийн ардчилал 
Зөвхөн сонгуульд ялснаар бус ихэнх хүмүүс үүнд зөвшөөрсний дараа л хүчинтэй болдог засаглалын хэлбэр. 
Ардчилал гэсэн төр , засаглалын  хэлбэр нь улс оронд өөр өөрөөр хэрэглэгдэж олон зууныг өртөөлөхдөө ямарч төрлийн  засаглал байсан бүгдээрээ  “Ардчилал” гэсэн нэрийн дор оршиж  байсан байна.    Ардчиллын нэр томъёо,хэлбэр нь шударга бус байдлаар хэрэглэгдэж ирсэн түүх олонтаа тааралдана.     
 Ардчиллын тухай соён гэгээрүүлэгчид юу гэж хэлэв? 
•    Жон Стуарт Милл: “ Ардчилал бол …хэлэлцээрээр явагддаг засаглал юм”
•     Жорж Бернард Шоу: “ Ардчилал бол хүмүүсийг зохих хэмжээнээс нь илүүгүй байдлаар захирах явдлыг баталгаажуулдаг систем юм”
•     Абрагам Линкольн: “Ардчилал бол хүмүүсийн, хүмүүсийн бүтээсэн, хүмүүсийн төлөөх засаглал мөн”
•    Уинстон Черчилль:  “Бусад туршигдаж байсан засаглалуудыг эс тооцвол ардчилал бол хамгийн муу төрлийн засаглал юм. Гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүү сайныг олж чадаагүй байна ”
•    Беназир Бхутто:  “Ардчилал бол өшөөгөө авах хамгийн дөт арга”

Эх сурвалж:
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш