logo
“Эх оронч-20” юу шаардав

“Эх оронч-20” юу шаардав

2011/10/13
Парламентын хорь”-д итгэх итгэл  газар сайгүй өрнөж эхэллээ. Арга ч үгүй юм болов уу. Газар нутгийнхаа 80 шахам хувийг ашигт малтмалын лиценци гэсэн алга дарам  цагаан цаасаар бусдын эзэмшилд алдчихсан монголчуудын уур омог нь ч хөөрч дэврэлгүй яахав. Малаа бэлчээх бэлчээргүй болгож,  рашаан булаг шандыг нь трактораар түрж уух усгүй ,бууж суух газаргүй  болсон  хүмүүс ашигт малтмалын хайгуулчин гийчин  харийнхантай гар хоосон ч  чадах ядахаараа тэмцсээр л байна.  Овоо тахилга, уул усаа хамгаалан бүр сүүлдээ буу шийдэм барьж босох нь энүүхэнд боллоо.  Газар шорооныхоо төлөө босч тэмцсэн    монголчуудад  хань болох хамсаатан ер үгүй.  Харин парламентын  танхимаас нэр бүхий 20 гишүүн Оюутолгойн гэрээг засч залруулах шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод өргөн барьсан нь эх орон ч  монголчуудын тэмцэлд бас нэгэн цучил нэмж,   урам хайрласан үйл явдал боллоо. “Эх оронч-20” юу шаардав. Бүрэн эхээр нь нийтлэв
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
Дэлхийн зах зээлд зэсийн баяжмалын үнэ 4000 доллар байвал 4.8 жилийн хугацаанд анхны хөрөнгө оруулалт нөхөгдөх тооцоотой. Хэрвээ 6000 доллараар тооцвол 2.8, 9000 долларт хүрэхэд ердөө хоёр жилийн хугацаанд анхны хөрөнгө оруулалтаа нөхөж болно. Энэ үед Монголын талын эзэмшлийн хэмжээг 50 хувьд хүргэх бололцоотой. Гэтэл 30 жилийн дараа Монголын талын эзэмшлийг 50 хувьд хүргэнэ гэж зүтгээд байгаа нь монголчууд маш их зүйлээ алдахад хүргэнэ. Тиймээс шаардлагыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай тэмцэнэ.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр:
Оюутолгойн орд Монгол Улсын өмч байтал хөрөнгө оруулагч тал нь 66 хувийг эзэмшиж, монголчууд баялагийнхаа эзэн нь байтлаа 34-хөн хувийг эзэмшинэ гэдэг юу гэсэн үг вэ. “Оюутолгой Монголынх байтал алдагдалтай гэрээг Засгийн газар байгуулсныг эсэргүүцэж буйгаа хэлсэн”. Тэр сайдууд чинь согтуу байсан юм уу?, хаашаа юм бэ? гэж байна. Оюутолгой Монголынх байтал манай улсад мэдэгдэлгүйгээр “Рио Тинто групп “Айвенхоу майнз” компаниас “Оюутолгой”-н хувьцааны 0.5 хувийг 73 сая доллараар шилжүүлж авлаа. Бүр ямар ч зөвшөөрөл авахгүйгээр шүү. Энэ мөнгөнөөс нэг доллар ч Монголд орж ирэхгүй.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Цөөхөн улс төрч шуналтахаа зогсоо гэсэн байсан. Бид цөөхөн харагдаж болно. Гэхдээ Монголын ард түмний олонх нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхийг хүсч байна.
УИХ-ын гишүүн Д. Ганхуяг:
Гэрээг хүчингүй болгох гээгүй зөвхөн УИХ-аас баталсан хууль, тогтоолоо мөрдөгдөхийг Ерөнхий сайд С.Батболдоос шаардсан. “Рио Тинто”-гийн Монголыг хариуцсан удирдлага ийм мэдэгдэл хийсэнд харамсч байна.Зохих ёсны хариулт авах ёстой гэж үзэж байгаа тул “Рио Тинто”- д захидал илгээж байна.
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу:
Авлигын хэрэг ярихаар прокурор нь монголчууддаа эрүүгийн хэрэг үүсгэдэг юм билээ. “Рио Тинто” –гийн Монголыг хариуцсан захиралаас хэн нь шуналтаж илүү юм нэхээд байгааг эрүү үүсгэж шалгах хэрэгтэй. Бид Монголын талын эзэмшлийн 34 хувийг 50-д хүргэхийг л хүссэн. Эзэн нь болсон монголчууд 34 хувийг эзэмшиж байгаа тул баялагийнхаа 50 хувийн төлөө шуналтмаар байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
“Монолын хууль, тогтоомжийг мөрдөж байгаа” гэж ярилцлага өгсөн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Хөрөнгө оруулалтын гэрээ хэд хэдэн хууль, тогтоомж зөрчсөн. “Оюутолгойн”-н ТЭЗҮ батлагдаагүй байхад, 2009 оны наймдугаар сард Засгийн газар “Айвенхоу майнз Монголина инк” компанитай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. ТЭЗҮ нь бүр дараа оных нь дөрвөн сард байгуулагдаж байх жишээтэй. Хоёругаарт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн. Оюутолгойн анхан шатны санхүүгийн бүртгэл тооцоо англи хэл дээр бичигддэг. Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар бол  санхүүгийн бүртгэл монгол хэл дээр явах ёстой. Гуравдугаарт, бараа бүтээгдэхүүн борлуулсан орлого бүгд гадаад руу гарахаар тусгасан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын 1997 онд оруулж ирж байсан хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюутолгой ордын анхны хөрөнгө оруулалт 2.4 тэрыум доллар байсан. Гэтэл одоо 7 тэрбум доллар болж өслөө. Тогтоолын дагуу анхны хөрөнгө оруулалтыг нөхсөн даруйд монголын эзэмшлийг 50 хувьд хүргэх ёстой. Эрдэнэт үйлдвэрийн зэсэнд ноогдуулдаг өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг Оюутолгойд ногдуулах гэсэн нь зүй ёсны шаардлага.
УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг
Засгийн газрын тэргүүнд шаардлага хүргүүлэнгүүт “Рио Тинто”-гийн зүгээс тун хачирхалтай мэдэгдэл хийлээ. Шуналдсан улс төрчдийнх нь шуналыг дараад байтал дахиад шунаад байгаа мэт. Үнэхээр улстөрчид шуналтаад байгаа тул ийм мэдэгдэл хийв үү?, эсвэл 34 хувийг 50 болгохоор шаардлага хүргүүлсний төлөө ингэв үү? гэдэгт хариулт шаардаж байна.
УИХ-ын эрхэм гишүүд Оюутолгойн талаар ийм байр суурьтай байгаа бол Оюутолгой ХХК хувь эзэмшил болон ашгийн ноогдлыг зохицуулж буй гэрээний нөхцлийг өөрчлөх шаардлагатай гэж үзэхгүй байна. Түүнчлэн “Рио Тинто” групп “Оюутолгойн” эзэмшлийн хувьцаагаа борлуулах тохиолдолд Монгол Улсын засгийн газраас зайлшгүй зөвшөөрөл авч байхаар болсоноо уламжилсан байна. 
Эх сурвалж:
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш