Сүүлийн үед УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь гэсэн яриа гарах нь нэмэгдсэн. Хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокуророос УИХ-д ирүүлж байлаа. Харин асуудлыг хэлэлцээд нэг төрлийн шахуу хариуг явуулан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, эрүүгийн хариуцлагад татах хүсэлтийг тас цохидог гэхэд болно. Тэрхүү хариундаа УИХ-ын тухай хуулийн заалтыг ишлэн явуулдаг. Уг хуульд гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай баривчлагдсан бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болно гэсэн утгатай заалт байдаг юм.
Энэ заалт Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчжээ гэсэн гомдол Үндсэн хуулийн цэцэд ирсэн байна.
Иргэн Ц.Энхжин Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Их Хурлын тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэсэн заалт нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн тухай мэдээллийг ирүүлжээ. Үүний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд энэхүү маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хийхээр товложээ.