УИХ-ын дэд дарга Г.Батхүү өнөөдөр ХБНГУ-ын Бундестагийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дэд дарга Г.Батхүү уулзалтын эхэнд хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр талын парламент онцгой үүрэгтэй хэмээн онцоллоо. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн айлчлалын дараа Монгол-Германы парламентын бүлгийн гишүүд Герман улсад айлчлахаар төлөвлөөд байгааг тэрбээр дурдаад энэхүү айлчлал хоёр улсын хамтын ажиллагаа өргөжиж буйн нэг илрэл гэлээ.
Тэрбээр худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, техник, технологийн дэвшлийг эх орондоо авчрах бодлогыг УИХ дэмжиж ажилладаг болохыг дурдаад хөдөө аж ахуй, уул уурхай, боловсролын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа дуулгалаа.
“Өргөн уудам нутагтай нүүдэлчин монголчуудын хувьд малаас гарч буй бүтээгдэхүүнээ эцсийнх болгож чадвал малчдын орлого нэмэгдэн, амьдрал сайжрах учиртай. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тал дээр бид анхаарал тавин ажиллаж байна. Бид боловсролын салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байгаа. Германд суралцах оюутны тоог нэмэгдүүлэн, оюутан солилцооны хөтөлбөрийг эрчимжүүлэх хүсэлтэй байна” хэмээн УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэлсэн.
ХБНГУ-ын Бундэстагийн гишүүн ноён Юрген Коппелин хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцах болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, “Та олон салбарыг хөндөж ярилаа. Хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хамтарсан үйлдвэр байгуулах, НӨАТ шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэх мэт хамтран ажиллах боломжууд бий. Германы хувьд практиктай хосолсон боловсролын бодлогод анхаарч ажилладаг. Энэ тал дээр ч хамтрах боломжууд байгаа. Парламент хоорондын улам идэвхжүүлэх шаардлага байгаа. Канцлер Ангела Меркелийг дагалдан Монгол орны төлөө идэвх зүтгэлтэй ажилладаг гишүүд ирсэн байгаа. Тийм болохоор бидний хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ
Бундестагийн гишүүн хатагтай Дагмар Энкельман, “Би анх 20 жилийн өмнө Монголд ирж байсан. Тэр үеэс хойш Улаанбаатар хотын нүүр царай ихэд өөрчлөгджээ. Улаанбаатар хотын хөгжлийг хараад сэтгэл их хөдөлсөн. Энэ оны 12 дугаар сард Монгол-Германы парламентын бүлгийн гишүүд Германд айлчилна гэж дуулсан. Энэ айлчлалын үеэр олон чухал асуудлыг хөндөж ярилцах байх. Бид уул уурхайн нөхөн сэргээлтийн туршлагаасаа хуваалцана гэж төлөвлөөд байгаа” гэлээ.
Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Германаас суралцах зүйл их байгааг дурдсан. Монгол Улсын хууль эрх зүйн систем Германыхтай адил хэмээлээ. Тэрбээр, “Германд манай улсын олон оюутан боловсрол эзэмшиж байгаа. Герман хэлээр ярьдаг хүмүүсийн тоог хүн амынх нь тоотой харьцуулсан үзүүлэлтээр манай улс Азидаа дээгүүрт орно. Энэ бол хоёр орны харилцаа ямар түвшинд явааг илтгэх байх” хэмээлээ. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг УИХ-аар одоо Сонгуулийн хуулийг хэлэлцэж байгааг дуулгаад Германы сонгуулийн системийг Монголд нутагшуулах хувилбарыг сонгоод байгааг дурдсан юм.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү Монгол орон уул уурхайн салбарт том шийдвэр гаргах торгон агшинд ирээд байгааг дурдаад энэ салбарт Германаас суралцах зүйл их байгаа гэлээ.