logo
Зөрчил гаргасан 203 автомашинд торгуулийн хуудас хүргүүлэв

Зөрчил гаргасан 203 автомашинд торгуулийн хуудас хүргүүлэв

2016/01/21
Нийслэлийн Засаг даргын “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн улсын байцаагчид, Улаанбаатар хотын Замын цагдаагийн албан хаагчид хамтран  зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд авто тээврийн салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар хяналт шалгалтыг хийж байна. Энэхүү ажлын хүрээнд автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулах, автобусны зогсоолд удаан зогсож байгаа  автомашинуудад хяналт тавин ажиллаж 203 зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг баримтжуулж, хаягаар нь торгуулийн хуудсыг хүргүүлээд байгаа юм гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш