logo
Уушгиа чөлөөлцгөөе л дөө

Уушгиа чөлөөлцгөөе л дөө

2016/01/21
“Уушгиа чөлөөлье” гэдэг аян МЗХ-оос өрнүүлж байгаа юм байна. Хаа сайгүй утаа ихсэж байгаа тухай, утаагаар хэн хэрхэн бизнес хийсэн тухай, утаанд хэрхэн хордож байгаа талаар ам уралдан ярьж байгаа энэ үед МЗХ -хон харин арай өөр өнцгөөс хандаж байгаа бололтой.

Тэд Нийгмийн Эрүүл Мэндийн хүрээлэнтэй хамтран утааны эсрэг хувь хүн өөрийгөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хэрхэн хамгаалах, цаашлаад утаа угаарыг ихэсгэхгүй байхын тулд хувь хүн юу хийж болох талаар энгийн хэрнээ хүмүүс тэр бүр анзаардаггүй зөвлөмжүүдийг олон нийт, залуустаа хүргэж байгаа юм.

Ядаж л долоо хоногт нэг удаа цэвэр агаарт гарах, алхах, утааны ид үед хүүхдүүдээ гадаа тоглуулахгүй байх, жирэмсэн эхчүүд маск тогтмол хэрэглэх гээд байнга мөрдлөг болгоход илүүдэхгүй зөвлөмжүүд байна. Нээрээ ч ойрын 10 жилд утаагүй болох нь бараг мөрөөдөл шахуу учраас хорт хавдар бусад аюулт өвчний үндэс суурь болсон утаанаас эрүүл мэндээ хамгаалах нь юу юунаас илүү үр дүнтэй арга зам болоод байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш