logo
Өнөөдрийн зурхай /2016.01.22/

Өнөөдрийн зурхай /2016.01.22/

2016/01/22

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 13. Сугар гараг. Хэрцгий охин одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 25 минутад мандан, 17 цаг 25 минутад жаргана. 

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Таалагдсан хүнээ эргүүлэхдээ тодорхой зорилго тавьж, эрч хүч гаргах бололтой. Ойрын ирээдүйн төлөвлөгөө зохио. Ихэнх өвчний шалтгаан хэтэрхий идэвхтэй байдал, уур уцаарт оршиж байна. Хамгийн эгзэгтэй мөчид танд аз ивээх тул эртнээс бодож байсан зүйлээ хэрэгжүүлэх болно. Багагүй хөл хөдөлгөөнтэй байдал, олон ажилд идэвхтэй оролцох шаардлага гарч эсвэл олон хүмүүсийн үйлдлийг чиглүүлэн зохицуулах нь дотоод сэтгэлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулах учир ажилдаа найз нөхдийн ба хамтрагч нарын дэмжлэгийг ав.


Үхэр (4/20-5/20)

Төлөвлөсөн ажлаа шуурхай үр дүнтэй хийхэд саад тотгор учирна. Хайр дурлалын хувьд нэлээд сонин учралууд тохиох боловч урагшгүй байдлуудаас болж салалт болж магадгүй. Та хоёрын харилцаа хөндий хоосон мэт байдаг ч сарын эцсээр бурхны авралд багтаж харилцаагаа сэргээх болно. Гэр бүлд шалтгаангүй таагүй харилцаа үүсэж, муу хүмүүсээс болж хагарал гарах магадлалтай. Гэсэн ч энэ нь хэдхэн өдөр үргэлжилнэ.


Хамтатгах (5/21-6/21)

Та гудамжинд сонирхолтой хүмүүстэй танилцах магадлалтай байна. Энэ цаг үед таны сексийн чадвар дээд цэгтээ хүрсэн байх бөгөөд эсрэг хүйстний хүнтэйгээ хайр сэтгэлийн адал явдал үүсгэнэ. Энэ нь тийм ч их удахгүй ба та хоёрын уулзалт амьдрал болж чадахгүй. Зүрх судасны өвчтэй хүмүүс хэт их ядрахгүй байхыг одод сануулж байна. Алдсан алдаагаа эргэцүүлэн бодох цаг хугацааг өөртөө гаргаж, анализ хийх хэрэгтэй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр үүсэх эерэг цаг агшнууд ажлын өдрийн эцэст тохиолдож болзошгүй томоохон таагүй бэрхшээл саад тотгороос хамгаална. Ямар нэг ажлыг урьдчилан тооцоолохдоо бүx зүйлийг сайтар тунгаан бодохыг зөвлөж байна. Өөдрөг үзэл нь шинэ холбоотнуудыг, ивээн тэтгэгч нарыг олоход тус болно. Эдгээрийн тусламж нь ажлаа явуулахад сайн нөлөө үзүүлнэ. Биеийн ачаалалд, гэр бүлийн харилцаанд, үр тогтоход, эмчилгээнд сайн өдөр. Үдээс хойшхи цаг хугацааг өнгөрснийгөө тунгаан бодоход зориулахад тохиромжтой.


Арслан (7/23-8/22)   

Эрүүл мэндийн талаар та санаа зовохгүй байж болно. Харин хийж бүтээх эрч хүч тааруу байна. Зарим нэг эмэгтэйчүүд хууртагдах, сэтгэл санаа тавгүйтэж магадгүй. Өнөөдөр, чухал ажил хэрэг эхлүүлэх, гэрээ хэлэлцээр байгуулах, ирээдүйн төсөв төлөвлөгөөг гаргах шаардлагагүйг одод анхааруулж байна. Гэр бүлийн болон хувийн асуудлууд эхний ээлжинд тавигдсанаар бусад ажил хэргийг дараагийн ээлжинд тавихад хүргэнэ.


Охин (8/23-9/22)   

Өмнөх өдрийн сөрөг хандлага өнөөдөр ч үргэлжлэх болно. Од эрхсийн байрлал таатай байгаа тул ямар ч ажлыг түүртэлгүй гүйцэтгэнэ. Сэтгэл санааны хувирал аажмаар хэвийн болно. Шүд, буйландаа онцгой анхаарал хандуулахыг зөвлөж байна. Өөрийгөө хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, эргэн тойрны хүмүүстээ сайхан сэтгэгдэл төрүүлэх нь карьерийн шатаа ахиулахад тус болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Эргэлзээ сэтгэл гонсойлгосон хүнд асуудалтай өдөр. Хэрвээ та өөрийн байр суурь, гаргаж буй шийдвэр, эсвэл дотны хүмүүсийнхээ талаарх үнэлэмжинд эргэлзэж байвал бодлогширч өөрийгөө зовоолгүй зөн билэгтээ найд. Эхлүүлсэн бүхнийг амжилттай дуусгахын тулд байгаа бүх боломжийг ашиглахыг хичээгээрэй. Ачаалал мэдэгдэхүйц ихсэх хэдий ч таны эрүүл мэнд, ажил хөдөлмөрийн чадвар өндөр байх болно. Таны зөн билэг зөв байх болно. Учир нь од эрхсийн байрлал танд ашигтай байна.


Хилэнц (10/23-11/21)   

Чөлөөтэй юунд ч үл баригдах холбоо таны амрагт таалагдахгүй л болов уу. Энэ ордныхны хувьд бэлгийн асуудал одоо тийм ч чухал бус. Хардалтаас зайлсхий. Хувийн амьдралд таагүй гэнэтийн зүйлс мөн санаандгүй мэдээ ирэх болно. Тогтворгүй хосууд магадгүй хэрүүл тэмцэл, зөрчилдөөн үүснэ. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд харилцаанд таагүй өөрчлөлттэй. Ойр дотнын хүмүүсийн хувь тавиланд тэнцвэртэй байдлын туслалцаа хүсч мөн архаг ядаргаанд хүрсэн байна. Хайртыгаа байгаагаар нь хүлээн авбал та ертөнц дээрх хамгийн аз жаргалтай хүн болно.


Нум (11/22-12/21)   

Уран сэтгэмж төсөөлөл тань танд уран зөгнөл, төсөөллийн ертөнц pүү орох зоригийг өгөх болно. Энэ авьяас чадвараа бүтээлч байдлаар ашиглан, юу хийж чадахаа сайн хар. Эрч хүчээ энэ чигээр нь тогтвортой байлгаж гуньхарсан эсвэл бүтэлгүйтсэн хүмүүст итгэхээсээ татгалз. Амьдралаас юу ч шаардалгүй түүний өгсөн бүхэнд сэтгэл хангалуун бай. Хайрттайгаа хамт өнгөрүүлэх цагаа ихэсгэ. Энэ нь та хоёрт сайнаар нөлөөлж, бие биесээ хайр дурлал эрч хүчээр цэнэглэнэ.


Матар (12/22-1/19)   

Харамсалтай нь энэ өдрийн хандлагаас харвал та зөв дүгнэлт шийдвэр гаргахгүй нь бололтой. Онцын шаардлагагүй бол дотны хүмүүсийнхээ ажил хэрэг. Амьдралд бүү оролц. Харин удирдлагатайгаа харилцах, улс төр, нийгмийн харилцаанд амжилт бүтээлээр дүүрэн байна. Нөхцөл байдлыг чиглүүлэх мөн материаллаг байдлыг дээшлүүлэх боломжийг хайн, зорилгодоо хүрэх эсвэл ажлын таатай нөхцөлийг зөвшөөрүүлэхэд таатай байна. Хэрэв та нэг л зүйл буруу хийвэл засаж болохгүй алдаа болохыг сануулж байна.


Хумх (1/20-2/18)   

Таны эрч хүч таныг маш бүтээлч болгох болно. Өөрийн хүүхэд насаа дурсаж өмнө нь хийж үзэхийг хүсдэг байсан зүйлээ хий. Жүжгийн дугуйланд бүртгүүлж, зураг зурж, хөгжим тоглож, дуулах зэрэг өөрийн мөрөөддөг байсан юуг ч хийж болно. Та бизнесийн асуудлаар ямар нэг шийдвэр гаргах гэж нэлээд эргэж буцах бололтой. Гэхдээ болж өгвөл яг одоо шийдвэрээ гаргаж чадвал маргаашийн ажил тань илүү амар хялбар байх болно. Гэнэт ямар нэг асуудал гарч ирж таныг зовоож мэдэх юм. Сайн найзтайгаа гадуур зугаалж, хамт хоолонд орж сэтгэлээ сэргээ. Танд амьдралын ханиа сонгох торгон агшин тохионо.


Загас (2/19-3/20)

Оюуны хөдөлмөрт ихээхэн хүч зарснаас ядаргаанд орж болзошгүй. Хичээлийнхээ ачааллыг тохируул. Амар, жижиг асуудалд ч бүү уурла. Бизнес эрхлэгчдэд зөвшилцлөөс илүү бүх боломжийг тооцох анхааралтай байх хэрэгтэй. Таныг үргэлж шүүмжилж байдаг таагүй хүмүүстэй уулзах бололтой. Гэсэн ч ажлынхаа чиг шугамаас хазайхгүй байхыг хичээ. Итгэлтэй хүмүүст асуудлыг хэлж, тэдний дэмжлэгийг авч чадвал муугүй байх болно. Олон үгтэй болж, сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш