logo
Улаанбаатарт өдөртөө 27 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 27 хэм хүйтэн

2016/01/22

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн жавартай байна.


2016 оны нэгдүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 30-35 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газар болон Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 23-28 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 25-27 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 хэм хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 882 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны нэгдүгээр сарын 23-наас нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 26-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 25-нд төвийн нутгийн зарим газраар, 26-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтэн байх боловч 24-нөөс өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш