logo
Хог гэдэг  дарга нарын  хувьд   “Шүтээн буюу  “Хайрхан”

Хог гэдэг дарга нарын хувьд “Шүтээн буюу “Хайрхан”

2011/10/14
Онигоо ч юм шиг. Бас болсон явдал л даа.  Зүүнбаянгийн цэргийн анги салбаруудын хог хаягдлыг  Батлан хамгаалахын сайдын шалгалтын өмнө арилгах нүсэр суббоник тэр жилийн хавар  өрнөсөн юм билээ. Генерал Цэрэндорж гуай Зүүнбаянгийн дивизийн хэмжээний хогийг  нэг дор цуглуулж, трактороор түрж булах тушаал буулгаж.  Элсэн овоо ингэж босгосон хэрэг.   Шалгалтын дараа цэргүүд нь  хошигнон тэрхүү хогийн овоог “Дорж хайрхан” гээд нэр өгчихөж. “Дорж” хайрханы араас  Туваанжав генералын  үед “Туваан хайрхан”,  Төмөр-Очир хурандаагийн “Очир хайрхан”  гээд л бий болж билээ.  Аль тэртээ  гуч дөчин жилийн өмнө  босгосон “Хайрхан”-ууд өнөөдөр  Баянгол дүүрэгт сүндэрлэх нь ээ. Гэхдээ “Амгалан”-гийн хайрхан биш  харин ч  “Овоо” байх юм гэнэ.  Үнэндээ Баянгол дүүрэгт хогийн овоо газар сайгүй.
  Засаг дарга Амгалангийн овоог босгоход  “ХХҮ-ний сан”  чухал үүрэг гүйцэтгэсэн. Засаг даргын Тамгын газрын дэргэдэх  “ХХҮ сан”  нь иргэд оршин суугчдаас хураасан хог хаягдлын сангийн мөнгөн хөрөнгийг  баруун солгойгүй цацаж,  үрэн таран хийж, шамшигдуулсан нь ийнхүү “Амгалан хэмээх Овоо” БГД-ийн 20 хороодод овойж эхэлжээ.
БГД-ийн хэмжээнд Цүүрдэн ХХК,  дүүргийн ТҮК,  Гурван тайшир ХХК-ийн хооронд гурвалсан гэрээтэй хог хаягдлыг тээвэрлэдэг журам тогтоосон юм байна.  Бас хэд  хэдэн дүүргийн ТҮК-уудыг сая саяар хулхидах замаар хог тээвэрлүүлсэн нь хачирхалтай. Сүхбаатар дүүргийн ТҮК-иар  2,5 сая төгрөгийн, СХД-ийн ТҮК-иар  3 сая төгрөгийн,  Нийслэлийн ТҮК-иар 3 сая төгрөгийн,  Гурван тайшир ХХК-иар 36 сая төгрөгийн, Цүүрдэн ХХК-иар 12,4 сая төгрөгийн ажлыг гүйцэтгүүлж, мөнгөн төлбөр хийгээгүй  явна.  БГД-ийн ТҮК-ийн 19 ажилтны 4 сая төгрөгийн цалинг тус тус олгоогүй байна.  БГД-ийн хороо бүрд “Амгалан” гэсэн хэд хэдэн овоо босч байхад бас 60 гаруй сая төгрөгийн нэхэмжлэл бүхий Өр гэсэн бас нэгэн овоо босч байх юм. 
 Хог хаягдлын  мөнгө нь албан тушаалтны гарын салаагаар нэгэнтээ урсчихсан учраас хог хаягдал цэвэрлэсэн 20 гаруй ажилтнаа цалингүй ажиллууж, эцэстээ  мөнгө цалин нэхсэн ажилтнуудын   шаардлагатай тулгарч үе үе  “Гал унтраах” арга хэрэглэсэн ч  “Хог хаягдлын овоо”-гоо  цэвэрлэж чадсангүй. Засаг дарга  Амгалангийн ялаа батгана шавсан  хогийн овоо нь иргэд оршин суугчдыг  эрүүл, аюулгүй  орчинд амьдрах  нөхцөлгүй болгож,   Орон сууцны   орчныг бохирдуулж,  халдварт өвчин  тархах бас нэгэн бохирын цэг гэсэн үг.    Хог хаягдлын мөнгөө хураасан атал төрийн үйлчилгээг үзүүлэхгүй  байгаа Засаг даргын нэрээр хогийн цэгүүдийг  “Амгалан  овоо”  гэх нь буруу юу байхав.  Дарга нартаа мөнгө санхүүгийн боломж олгож байдагт нь дарга нар хог хаягдлын  цэг бүрээ “Шүтээн- Хайрхан”  гэлгүй ч яахав.   
Эх сурвалж:
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш