“Хүний хөгжил сан”-аас 2,6 сая хүндээ олгож байгаа 21 мянган төгрөгнөөс “Хувалз” мэт сорж суугаа сайдуудад хариуцлага тооцох тухай яриа төрийн ордонд өрнөлөө. Хуульгүй юм шиг дургиж байгаа сайдуудын луйврыг УИХ-ын гишүүн хатагтай Д.Арвин ёстой улалзтал нь илчилж харагдлаа. УИХ-ын тогтоолоор иргэн бүрт 21 мянган төгрөг олгоно гэснийг хаанахын ямар шийдвэрээр 20 650 төгрөг болгов гэсэн асуулт тавигдаж , Нийгмийн Бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд мэтгэлцэж гарлаа.
“Хүүхдийн мөнгө” нэртэй 21 мянган төгрөгийг олгож байгаа “ Хадгаламж банк” -тай НХХ-ийн яам гэрээ хийхдээ иргэн бүрээс 350 төгрөг хурааж банкинд төвлөрүүлэхээр тусгаж, Сангийн дэд сайд, НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү нарын гарын үсэг зурснаар Хүүхдийн мөнгийг замаас нь тоншиж эхлэх эрх зүйн харилцаа үүссэн юм байна. Түүнийг нь Засгийн газраас 2011 оны 04-р сарын 27-ны өдрийн хуралдаанаар батлагаажуулж өгснөөр гэмт хэрэг үйлдэх үйлдлийг бүр дэвэргэж хөөрөгджээ. 2011 оны 04-р сард хүн бүрээс 350 төгрөг хураах тогтоол гарсан байхад банкууд бүр оны эхнээс 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдээс мөнгө хураасан нь сайдууд албан тушаалаа хэтрүүлэн урвуулж үйлдсэн эрүүгийн гэмт хэрэг болж хувирах шинжтэй. Сайд дарга нар хүн бүрээс 350-хан төгрөг хураасан гэх боловч хачир дээрээ Монгол Улсын нийт хүн амын тоогоор сардаа 945 сая төгрөг , жилдээ 11 тэрбум төгрөгт хүртэл хуримтлагджээ. Одоогоор тэрхүү мөнгийг хэн гэдэг сайд, ямар албан тушаалтан юунд зарцуулсан, хэрхэн шамшигдуулсан нь тодорхойгүй байгаа аж. Байнгын хорооноос “Ажлын хэсэг” гаргаж шалгахаар тогтоол ч батлагдлаа. Харин түүнийг УИХ-ын гишүүн Ч.Улаан их л хүйтэн царайтай угтсан нь өөрийн эрхгүй анхаарал татлаа. Тэрээр хэлсэн үгэндээ: “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг чирэгдэлгүй, шуурхай хүргэх нь зөв өө. Ажлын хэсэг гаргах нь зохимжгүй. Улсын хэмжээгээр сүлжээтэй банк л энэ мөнгийг иргэдэд хүргэж хийх нь гарцаагүй. Манайд тийм банк хоёрхон байгаа. Нэг нь татгалзчихсан байна. Тэгэхээр нөгөөхийг нь сонгосон байна шүү дээ. Төрийн өмчийн оролцоотой банкаар дамжуулах нь зөв шүү дээ. Тэр сонгон шалгаруулалт тендер энэ тэр чинь дэмий ажил үрэхээс өөрөөр ашигтай зүйл биш байгаа биздээ. Цалин, тэтгэвэр олгож байна гээд 100 төгрөгийг банкуудад өгч байгаа. “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг олгож байгаа бол авч байгаа иргэдээс нь 350 төгрөг яагаад хурааж авч болохгүй гэж. Банкаар үйлчлүүлсэний ажлын хөлсийг нь банкинд олгох л учиртай. Иргэдээсээ авах боломжгүй гэж байгаа бол төсвийн тодотголд оруулаад зардалыг тусгаад явахад л болно” гэсэн юм. Харин гишүүд түүнээс өөр байр суурьтай байлаа.
УИХ-ын гишүүн Д.Арвин: УИХ-аас иргэн бүрт “Эх орны хишиг” гээд Хүний хөгжил сангаар дамжуулан 21 мянган төгрөг олгоно гэсэн шийдвэртэй. Түүнээс биш элдэв шимтгэл, төлбөр, хураамж нэрээр суутгал хийгээд 21 мянга биш 20550 төгрөг олгоно гээгүй байгаа биздээ. Би УИХ-ын тогтоолыг биелүүлэхийг шаардаж байна. Иргэдээс хураасан шимтгэлийг нөхөн төлүүлэх, “Хүний хөгжил сан”-гийн үйл ажиллагааг “Ажлын хэсэг” гаргаж шалгах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг байнгын хорооны хуралдаанд оруулж байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Төв хөдөөгүй ард иргэд асууж байна. Та нар 20550 төгрөг олгож байгаа хэрнээ 21 мянган төгрөг олголоо гэж юу яриад байна гэж. Иргэдээс татаж байгаа мөнгө нь Тэмдэгтийн хураамжийн хуулийг зөрчсөн. Сайд ,дарга, төрийн албан тушаалтнууд дур зоргоороо ингэж төсвийн мөнгийг угааж болохгүй ээ. Ийм жишиг тогтох нь ээ. Би Д.Арвин гишүүнийг дэмжиж байна.
Хууль зүйн Байнгын Хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Одбаяр:
“Хүний хөгжил сан”-гийн мөнгийг иргэдэд бүрэн хүргэх асуудал яригдаж байна. Бас чирэгдэлгүй хөнгөн шуурхай хүргэж үйлчлэх тухай өнөөдөр хөндөж байна. “Хүний хөгжил сан”-гаас олгож байгаа 21 мянган төгрөгнөөс 350 төгрөг бас нэмж 100 төгрөг бүгд 450 төгрөгийг банк хурааж байгаа юм байна. Засгийн газраас 2011 оны 4-р сарын 27-нд шийдвэр гаргасан байна. Тэгвэл 2011 оны 01-р сарын 01-ээс эхлээд 2011 оны 04-р сарын 27-оос өмнө хураасан мөнгийг яах вэ. Хуульд хэр зэрэг нийцсэн юм бол. Засгийн газрын шийдвэр гарсны дараах мөнгийг яах вэ гэсэн хоёр заагтай авч үзэх ёстой.
УИХ-ын гишүүн Бямбацогт:
УИХ-аас 21 мянган төгрөг олго гэсэн тогтоолтой. Гэтэл Засгийн газар шимтгэл аваад хууль зөрчсөн байна. Засгийн газраас 4-р сарын 27-нд шийдвэр гаргахаас өмнө банкууд аль хэдийнэ шимтгэлээ аваад эхэлчихсэн байна л даа. Ажлын хэсэг байгуулах нь зөв. Ард түмний халаас руу төрөөс хамаагүй ордог болох нь ээ.
Эх сурвалж: