1990 оны цагаан морин жил “Айвал бүү хий- Хийвэл бүү ай” гэсэн уриатай МоАХ эх орныхоо тусгаар тогтнолын төлөө босч байсан бол 21 жилийн өндөрлөг дээрээс парламентын 21 гишүүн энэхүү уриа дуудлагыг дахин эхлүүллээ. Тэд Оюутолгойн ашигт малтмалынхаа ядаж 50 хувийг Монголчууд эзэмших шаардлагыг Засгийн газартаа удаа дараа тавьж байсан юм. Хамтарсан Засгийн газраас УИХ-ын гишүүдийнхээ шаардлагыг хүлээж аваагүй бөгөөд харин РиоТинто, Айвенхоу Майнз компанийн зүгээс “Монголын улс төрчид бүү шуналт” гэсэн нь тэднийг улс төрийн тэмцэлд турхирсан юм. Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл, зарим намуудын дарга, парламент дахь намуудын бүлгийн дарга нарын оролцоотойгоор цаг үеийн асуудлаар санал солилцох нэрээр Оуютолгойн гэрээг хэвээр үргэлжлүүлэх, хэл ам татлахаа зогсоох талаар яриа гарсан нь Монголд хууль дээдлэх зарчим алдагдаж, Үндэсний Аюулгүй байдалд шууд занал хийлсэн болчимгүй алхам гэж тэд үзэж байлаа. “Парламентын-21” бидний хүч дутагдаж магадгүй. Ард түмэнтэйгээ бид олонхи байх болно гэж мэдэгдэл хийлээ. Тэд шуударчээ.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр:
МонголУлсын Засгийн газар Рио Тинто, Айвенхоу Майнз хоёртой нийлж мэдэгдэл гаргалаа. Оюутолгойн орд Монголынх. Тэрхүү ордынхоо 50 хувийг эзэн нь болсон Монголчууд яагаад эзэмших эрхгүй гэж. УИХ-ын эрхэм гишүүдийн шаардлага нь УИХ-ын 57-р тогтоолыг биелүүлэх явдал байлаа. УИХ-ын тогтоолыг үл тоож, төрийн эрх барих дээд байгууллагын эсрэг Засгийн газар гадаадынхантай нийлж мэдэгдэл хийж байна. Хаанахын Засгийн газар вэ. УИХ-ын 57 тоот тогтоолыг нэгэнтээ биелүүлэхгүй гэдгээ шуудхан хэлж байна. Оюутолгойн төслийг хэрэгжүүлэхийн тулд Монголчууд “Хүүхэд бүрд олгож байсан 10 000 төгрөгөө зогсоосон. Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тэглэсэн. Одоо яах болж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Оюутолгойн гэрээг харилцан ашигтай байлгахын төлөө бид шаардлага тавьсан. Гэрээг тогтвортой байлгахын төлөө олон талын татварыг зогсоож хөнгөлөлт үзүүлсэн. Давуу эрхийн хувьцааг гадаадынханд олгосон байсныг бидний шаардлагаар зогсоосон. 57-р тогтоолд заасан баялагын эзэн нь 50 хувийг эзэмшихийг бид шаардсан. УИХ-ын энэ хорин нөхөд Оюутолгойг гадаадынханд өгөх гэж байна гэхчилэн бидний шаардлагыг мушгин гуйвуулсан. Харинч баялагынхаа 50 хувийг эзэмших юм бол манай баялаг эх орондоо үлдэнэ. Батлагааг бид ингэж хангаж байгаа юм. Улс төрийн намуудын эрх ашгаас илүү эх орныхоо, ард түмнийхээ эрх ашгийг дээдлэж Монголын төлөө ард түмний элч төлөөлөгч нь байгаагийн хувьд бид үгээ хэлж байна. Баялгын жинхэнэ эзэн нь болсон Монголын ард түмэнтэйгээ бид хамтран эргэлт буцалтгүй тэмцэх болно.
УИХ-ын гишүүн З.Энхболд: Дэлхийн хэмжээнд нийт зэсийн үнэ унаж байна. Зэсийн үнийнхээ хөдөлгөөнийг дагаад компаниудын хувьцаа унаж байгаа. Рио Тинто, Айвенхоу Майнз компануудын хувьцааны үнэ уналттай байгаа. УИХ-ын 20 гишүүн Засгийн газартаа шаардлага хүргүүлэхээр олон улсын хөрөнгийн бирж дээр зэсийн үнэ унаад байна гэнэ. Интернэтээр орж мэддэггүй хамгийн тэнэгүүдийн үг л дээ. Ерөнхийлөгч эрчим хүчний тухай ярьсан. Айвенхоу Майнз эрчим хүчний гурван эх үүсвэрийг ярьж байгаа. Айвенхоу өөрийнхөө эр үүсвэрийг, бусад орноос эрчим хүч ашиглах, гурав дахь нь МонголУлсын төвийн эрчим хүчний сүлжээнээс гэж. Д.Зоригт гэдэг сайд МонголУлсад хохиролтой гэрээ хийсэн. Айвенхоу өөрийнхөө эр үүсвэрийг ашиглана танайхыг авахгүй гэдгээ хэлж байгаа. Д.Зоригтын гэрээг өөрчлөх засах ямарч аргагүй болсон. Одоо коксжсон нүүрсийг нь гаргаж аваад эрчим хүчинд ашиглах нүүрсийг нь хаячихсан. Д.Зоригтын алдааг засуулахын төлөө зүтгэх хэрэгтэй болж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: ҮАБЗ-ийн гишүүдийн уулзалтыг би ойлгохгүй байгаа. Аюулгүйн зөвлөлөөс уг нь Зөвлөмж гаргах учиртай. Тийм зөвлөмж гаргасангүй. Хоорондоо баахан яриа үүсгээд орхилоо. Харамсалтай байна. Том дарга нарын яриагаар УИХ-ын 57-р тогтоолыг зөрчих нь. Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчим, үзэл санаанд хэр зэрэг нийцэх юм бол оо? Үндэсний эрх ашгаас бас нэгэн алхам ухралт хийлээ. Оюутолгойн ордыг ашиглалаа гээд Монгол Улс өртэй үлдэнэ. Уг ордынхоо хаягдал болох 40 хувьтай хоцроно. Нөөц ашиглалтын буюу роялтын татвар дөнгөж 5 хувь. Рио Тинто Монгол оронд хамгийн ашигтай хөрөнгө оруулалт хийж байна гэж хэлэлгүй яах вэ. Ажлын байр гаргалаа л гэнэ. Ард нь хамаг баялаг хилийн чанад руу урсан гарч байна шүү дээ. Бид ард түмэндээ хандаж байна. Гурван том даргын үг яриа Монгол Улс хуульгүй орон шүү гэж зарласантай адил болсон.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Монгол Улс оршин байхын батлагаа нь манай ард түмэн. ҮАБЗ-ийн уулзалт нь цаг үеийн асуудлаар гэснээ УИХ-ын 57-р тогтоолыг буруутайд үзсэн. Монголынхоо төлөө дуугарцгаая. Засгийн газрын алдсан алдааг засах утгаар бид хандаж байгаа.
УИХ-ын гишүүн Балдан-Очир:
Монгол Улсыг зах зээлийн загвар орон гэж олон улсад үздэг. Парламентын засаглалтай хүний эрхийг дээдлэдэг жинхэнэ ардчилсан орон гэж нэрлэгдэж яваа. Монгол Улсын Засгийн газрын сонирхол нь ард түмний эрх ашигтай харшилдаж байна. УИХ-ын 57-р тогтоол нь хэнд зориулагдсан юм бэ. 57-р тогтоол буруутай үйлдлийн үндэслэл болж байгаа бол парламент юу хийсэн болж таархав. Монгол Улсын эрх ашгийг хохироосон хэд хэдэн үйлдлийг бид тухай бүрд нь засч залруулж ирсэн. Уг төслийг зогсоох хаах тухай яриагүй. Хуульд нийцүүлэхийг бид өөрийн улсыннхаа Засгийн газраас шаардаж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр:
УИХ-ын 57-р тогтоолын заалтын дагуу Засгийн газрын гишүүн сайд Д.Зоригт, С.Баярцогт нар өөрчлөлт хийнэ гэсэн нь худлаа болж таарлаа. Өнөөдрийг хүртэл хууль тогтоох дээд байгуулалгыг хууран мэхэлж байсан байна. Гэрээнд ямарч өөрчлөлт хийхгүй гэдгээ нотлон харууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Батбаяр:
Бид дуугүй суухгүй. Ард түмэндээ хандана. Засгийн газар гадаадынхантай хамтарч байгаа бол бид Оюутолгойн 50 хувь эзэндээ байх болно гэж үзэж байна. Урвагч Засгийн газартай тооцоо бодно оо. Монголчууд шиг эрх чөлөөнийхөө төлөө, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж чаддаг улс хаана ч байхгүй. Эрх чөлөөнийхөө төлөө, уравсан дээдсийн өөдөөс эцсээ хүртэл тэмцэнэ. Бидний тэмцэл дан ганц Оюутолгой ашигт малтмалын орд газар бишээ. Улс үндэстнийхээ мөнхөд оршин байх тусгаар тогтнолын төлөө тэмцэл байх болно. Энэ Засгийн газар,УИХ,төрийн удирдлага тэдний алдаа завхралыг арилгахын төлөө бүх ард түмнээрээ нэгдэн тэмцэхийг уриалж байна.
Эх сурвалж: