logo
Улсын сайн малчид тодорлоо

Улсын сайн малчид тодорлоо

2016/02/05

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр буюу дөрөвдугаар сарын 4-нд болж, дараах шийдвэрийг гаргалаа. Энэ онд нийслэл болон  21 аймгаас 140 малчны тодорхойлолт ирүүлснээс шалгаруулах журмын харгалзах 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, шаардлага хангасан 118 малчныг “Улсын сайн малчин"-аар”  шалгарууллаа.

Эдгээр малчид нь удам залгасан сайн малчид төдийгүй мал сүргээ төлөөр нь өсгөж, эрсдэлийг гарз хохиролгүй даван туулж байгаа, сум, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажилласан 33-75 хүртлэх насны хүмүүс юм.

Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтын дотор мал сүргийн тоо 56 саяд хүрсэн, малчин өрхийн тоо 9 жил дараалан буурч байсан бол сүүлийн хоёр жилд дараалан өсч, энэ жил 153 мянга болсон зэрэг нь Улсын сайн малчны тоог нэмэгдүүлжээ.


Архангай аймаг:

  • Хайрхан сумын Асгат багийн малчин Дашхүүгийн Ганзориг,
  • Жаргалант сумын Асайт багийн малчин Цэрэнлхамын Дагийраз,
  • Хашаат сумын Цайдам багийн малчин Амирмэдийн Олзвой,
  • Чулуут сумын Хайрхан багийн малчин Жагдагийн Пүрэвдорж,
  • Хотонт сумын Хөөвөр багийн малчин Чунагийн Базаррагчаа,
  • Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн малчин Мижиддоржийн Эрхэмбаяр,
  • Өлзийт сумын Байшир багийн малчин Лхагважавын Чинбаатар, 
  • Батцэнгэл сумын Цац багийн малчин Чойжилсүрэнгийн Мөнх-Учралт,
  • Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн малчин Эрдэнэчулууны Шижирбаатар;

 

Баян-Өлгий аймаг:

  • Сагсай сумын 4 дүгээр багийн малчин Ахбигийн Бахытбек,
  • Буянт сумын 3 дугаар багийн малчин Гөлгөний Мягмар,
  • Толбо сумын 6 дугаар багийн малчин Нухжазарын Ораз,
  • Цэнгэл сумын 1 дүгээр багийн малчин Шохыбайн Хаявхан;
  • Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн малчин Лундаагийн Болдбаатар,
  • Бууцагаан сумын 4 дүгээр багийн малчин Олонбаярын Болд,
  • Галуут сумын 1 дүгээр багийн малчин Бэгзийн Амарсайхан,
  • Хүрээмарал сумын 1 дүгээр багийн малчин Лхамсүрэнгийн Баттөмөр,
  • Шинэжинст сумын 2 дугаар багийн малчин Базарсадын Буянтогтох,
  • Шинэжинст сумын 2 дугаар багийн малчин Буухүүгийн Бат-Орших;

 

Булган аймаг:

  • Баян-Агт сумын Халтар багийн малчин Дүгэржавын Галбадрах,
  • Дашинчилэн сумын Доргонт багийн малчин Пүрэвийн Төрмөнх,
  • Хутаг-Өндөр сумын Уньт багийн малчин Чулуунцэцэгийн Даваасүрэн,
  • Сайхан сумын Хульж багийн малчин Данзангийн Баасансүрэн,
  • Хангал сумын 2 дугаар багийн малчин Равжирийн Энхбат,
  • Орхон сумын 3 дугаар  багийн малчин Доржийн Дэлгэрцогт,
  • Бугат сумын Ханжаргалант багийн малчин Нямсүрэнгийн Намсрай;

 

Говь-Алтай аймаг:

  • Бугат сумын 1 дүгээр багийн малчин Цолмонгийн Данзандорж,
  • Хөхморьт сумын 2 дугаар багийн малчин Цэдэвийн Дамба,
  • Халиун сумын Олонбулаг багийн малчин Даваагийн Гансүх,
  • Баян-Уул сумын Алтангадас багийн малчин Доржхүүгийн Батбилэг,
  • Чандмань сумын Хүрхрээ багийн малчин Аюушийн Эрдэнэбат,
  • Шарга сумын Улаантуг багийн малчин Доржийн Гаадансүрэн,
  • Төгрөг сумын Мааньт багийн малчин Чимэдийн Чойдог,
  • Чандмань сумын Өлзийбулаг багийн малчин Цагаачийн Батбямба;

 

Говь-Сүмбэр аймаг:

  • Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Ганчулууны Санжаа, 
  • Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Цэдэвийн Энхжаргал,
  • Баянтал сумын 2 дугаар багийн малчин Лувсанжамцийн Батнасан,
  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн малчин Гүнтэвийн Ганбаатар,
  • Орхон сумын Баян-Өлзийт багийн малчин Цэвээн-Өөлдийн Отгонбаяр;

 

Дорноговь аймаг:

  • Сайхандулаан сумын Жаргалант багийн малчин Жанчивдоржийн Бүрнээбаатар,
  • Айраг сумын Нүдэн багийн малчин Бандгайтын Цогоо,
  • Сайншанд сумын 3 дугаар багийн малчин Чойжамцийн Ганхуяг;
  • Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн малчин Сайнчгуайн Сүхбаатар,
  • Гурванзагал сумын 2 дугаар багийн малчин Доржготовын Батбаяр,
  • Дашбалбар сумын 2 дугаар багийн малчин Сундуйн Батцэрэн,
  • Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн малчин Равдангийн Бадамрагчаа;

 

Дундговь аймаг:

  • Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн малчин Товуугийн Мөнхбат,
  • Адаацаг сумын Өвөр-Урт багийн малчин Дамбийгийн Амаржаргал,
  • Өлзийт сумын 1 дүгээр багийн малчин Баавгайн Насан,
  • Сайхан-Овоо сумын 1 дүгээр багийн малчин Гомбодоржийн Баатарчулуун,
  • Сайнцагаан сумын 3 дугаар багийн малчин Сугирын Мянганбаатар,
  • Говь-Угтаал сумын 3 дугаар багийн малчин Базарын Нямсүрэн,
  • Гурвансайхан сумын Дэрсэнэ-Ус багийн малчин Цээпилийн Бүд,
  • Өндөршил сумын 2 дугаар багийн малчин Намсрайн Сумъяа;

 

Завхан аймаг:

  • Цэцэн-Уул сумын Сангийн далай багийн малчин Чогдонгийн Батмөнх,
  • Яруу сумын 4 дүгээр багийн малчин Лодонгийн Чогсомжав,
  • Дөрвөлжин сумын Буурал багийн малчин Сурмаажавын Ганболд,
  • Их-Уул сумын 4 дүгээр багийн малчин Гомбожавын Батнасан,
  • Алдархаан сумын Алдар багийн малчин Гаалъяахүүгийн Батжаргал,
  • Алдархаан сумын Аргалант багийн малчин Дамбын Цэрэннадмид,
  • Нөмрөг сумын Хайрхан багийн малчин Лувсандашийн Сэнгэравдан;
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн малчин Сурмаагийн Магсар;

 

Өвөрхангай аймаг:

  • Тарагт сумын 2 дугаар багийн малчин Даваасүрэнгийн Содном-Иш,
  • Сант сумын 2 дугаар багийн малчин Тогоочийн Гандэлгэр,
  • Хужирт сумын 3 дугаар багийн малчин Алтангэрэлийн Лувсанчүлтэм,
  • Бүрд сумын 3 дугаар багийн малчин Шаалаагийн Лувсаншарав,
  • Уянга сумын 5 дугаар багийн малчин Цэрэндоржийн Гончигдорж,
  • Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн малчин Лувсандашийн Даваадаш,
  • Хархорин сумын 6 дугаар баг Эмээлийн Бямбасүрэн, 
  • Бүрд сумын 1 дүгээр багийн малчин Пүрэвийн Мөнхөө,
  • Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн малчин Доржсүрэнгийн Суурь;

 

Өмнөговь аймаг:

  • Ханбогд сумын Баян багийн малчин Жаалдүүгийн Тогтохсүрэн,
  • Мандал-Овоо сумын Өтгөн багийн малчин Дэмбэрэлийн Оргил,
  • Баяндалай сумын Баян багийн малчин Лувсаншаравын Энхбаатар,
  • Гурвантэс сумын Тост багийн малчин Бадангаагийн Энхбат,
  • Баян-Овоо сумын Налих багийн малчин Улам-Өрнөхийн Эрдэнэчулуун,
  • Манлай сумын Жаргалант багийн малчин Бандийн Батбаяр;

 

Сүхбаатар аймаг:

  • Халзан сумын 2 дугаар багийн малчин Рагчаагийн Мөнхтөр,
  • Мөнххаан сумын Баянцагаан багийн малчин Цэгмидийн Болдбаатар,
  • Сүхбаатар сумын 5 дугаар багийн малчин Гэндэнжамцийн Нарнаа,
  • Асгат сумын 3 дугаар багийн малчин Ширнэнгийн Жүндэр,
  • Уулбаян сумын Баян багийн малчин Халтарын Алтанхуяг,
  • Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчин Монхорын Хурцбилэг;
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн малчин Лхангаажавын Пунцагноров,
  • Цагааннуур сумын 1 дүгээр багийн малчин Муухайн Пүрэвжав,
  • Түшиг сумын 2 дугаар багийн малчин Ванчинбазарын Дашзэвэг,
  • Жавхлант сумын 1 дүгээр багийн малчин Нямдэлэгийн Баатар,
  • Сант сумын Ивэн багийн малчин Гаадайн Түмэнхүү;

 

Төв аймаг:

  • Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн малчин Гомбосүрэнгийн Насанбат,
  • Сэргэлэн сумын Хайрхан багийн малчин Паламын Гөлгөө,
  • Баянцагаан сумын 2 дугаар багийн малчин Цэндсүрэнгийн Сандаглхагва,
  • Баян сумын 2 дугаар багийн малчин Доржпаламын Батбуян,
  • Баянжаргалан сумын 3 дугаар багийн малчин Ренчиндоржийн Баяндүүрэн,
  • Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн малчин Буянтогтохын Батдэлгэр,
  • Баянцагаан сумын 5 дугаар багийн малчин Догсомын Жамъяндорж,
  • Лүн сумын 2 дугаар багийн малчин Дамдингийн Эрдэнэбаяр;

 

Увс аймаг:

  • Малчин сумын Баян-Эрдэнэ багийн малчин Бадрахын Баттогтох,
  • Хяргас сумын Хайрхан багийн малчин Цэндийн Сүрэнхор,
  • Зүүнговь сумын Суврага багийн малчин Лувсангийн Дансран,
  • Зүүнговь сумын Тохой багийн малчин Шагжийн Баатаржав,
  • Наранбулаг сумын Алдар багийн малчин Пүрэвийн Даш;
  • Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Чойжилсүрэнгийн Батдорж,
  • Мөнххайрхан сумын Хаг багийн малчин Чоймболын Оюун,
  • Буянт сумын Цагаанбургас багийн малчин Мөнхсүлдийн Энх-Амгалан,
  • Манхан сумын Тахилт багийн малчин Дондогийн Амгаланбаатар,
  • Цэцэг сумын Хажинга багийн малчин Авидын Амархүү;

 

Хөвсгөл аймаг:

  • Цагаан-Уул сумын Хужирт багийн малчин Чимэддоржийн Батбаатар,
  • Шинэ-Идэр сумын Баяннуур багийн малчин Жамсрангийн Гунгаа,
  • Бүрэнтогтох сумын Их-Уул багийн малчин Баасанжавын Эрдэнэбилэг,
  • Төмөрбулаг сумын 2 дугаар багийн малчин Дондовийн Зоригоо,
  • Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багийн малчин Готовын Чулуунбаатар,
  • Түнэл сумын 2 дугаар багийн малчин Жанцангийн Лхагвадорж;

 

Хэнтий аймаг:

  • Баянхутаг сумын Улаан-Өндөр багийн малчин Данзангийн Чинзориг,
  • Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн малчин Цэрэндоржийн Содномдаржаа,
  • Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн малчин Борын Пүрэв,
  • Галшар сумын Баянбадрал багийн малчин Төмөрийн Төрмөнх,
  • Мөрөн сумын Зөөлөн багийн малчин Жамцийн Даваажав,
  • Биндэр сумын Баян-Өндөр багийн малчин Мядагийн Пүрэв нарыг тодруулсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш