Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр буюу дөрөвдугаар сарын 4-нд болж, гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгарууллаа.
Улсын тэргүүний фермер:
- Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн “Эко ханбуян фермер”–ийн эрхлэгч Дамдиндоржийн Насантогтох,
- Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Должингийн Жингүү,
- Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Бэгзийн Түмэндэмбэрэл нарыг “Улсын тэргүүний фермер”-ээр тус тус шалгаруулсан байна.
Мөн Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзий багийн “Эрдэнэт зөгий” хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгаруулжээ.