Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр буюу дөрөвдугаар сарын 4-нд болж, энэ онд тариалангийн салбарт гаргасан амжилт, орон нутгаа хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, ажлын амжилтаараа тэргүүлсэн дараах 21 ногоочин, механикжуулагчийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгарууллаа.
Улсын тэргүүний тариаланч:
- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ногоочин Биекегийн Хуаныш;
- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ногоочин Чогжирийн Уранбилэг;
- Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ногоочин Нямбуугийн Бямбаа;
- Булган аймгийн Хангал сумын ногоочин Чойжийн Батбилэг;
- Говь-Алтай аймгийн Шарга сумын ногоочин Намжилын Очирбат;
- Дархан-Уул аймгийн Дархан сумын ногоочин Дамбийжанцангийн Цэцэнхүү;
- Дорноговь аймгийн Сайншанд сумын ногоочин Өлзийхутагийн Сугар;
- Завхан аймгийн Улиастай сумын ногоочин Үйжавын Жаргалсайхан;
- Орхон аймгийн Жаргалант сумын ногоочин Дэмчигжавын Батболд;
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын ногоочин Буяннэмэхийн Оюун;
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын ногоочин Сүхсүрэнгийн Жамъянсүрэн;
- Төв аймгийн Борнуур сумын ногоочин Маамуухүүгийн Мөнхбат;
- Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланч Батсуурийн Цогтсайхан;
- Увс аймгийн Хяргас сумын ногоочин Палиагийн Оюунбилэг;
- Ховд аймгийн Ховд сумын ногоочин Сейтханы Наскейн;
- Ховд аймгийн Буянт сумын ногоочин Төлөөгөнийн Нурлан;
- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ногоочин Жамцын Буманчулуун;
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Цайдам өгөөж” ХХК-ийн механикжуулагч Лувсандамбын Лувсандамдин;
- Дорнод аймгийн Халхгол сумын “Дорнод гурил” ХХК-ийн механикжуулагч Бавгагийн Пүрэвсүрэн;
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Гацуурт” ХХК-ийн механикжуулагч Баасанжавын Амарсанаа;
- Төв аймгийн Эрдэнэсант сумын “Нарт монгол” ХХК-ийн механикжуулагч Ванчинсүрэнгийн Түмэн-Өлзий.