Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр буюу дөрөвдугаар сарын 4-нд болж, энэ онд тариалангийн салбарт гаргасан амжилт, орон нутгаа хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, ажлын амжилтаараа тэргүүлсэн дараах 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарууллаа.
Улсын тэргүүний тариаланч хамт олон:
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Хонгор агро Булган” ХХК
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхонхан” ХХК
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Ургацын хишиг” ХХК
- Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн Ундарга” ХХК
- Булган аймгийн Тэшиг сумын “Шинэ амжилт” ХХК
- Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Багахангай” ХХК
- Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Бооцын тариа” ХХК
- Орхон аймгийн Жаргалант сумын “Орхон тариа” ХХК
- Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Идэр-Онон” ХХК
- Увс аймгийн Тариалан сумын “Алдар тулга” ХХК
- Төв аймгийн Сүмбэр сумын “Миш маш” ХХК;
- Дорноговь аймгийн Мандах сумын “Монгол тарвас” ХХК