Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд жавартай хүйтэн байна.
2016 оны хоёрдугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 28-33 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 10-12 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 хэм хүйтэн, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны хоёрдугаар сарын 16-наас хоёрдугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 18,19-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 48-53 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтэрнэ.