logo
Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх журам батлав

Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх журам батлав

2016/02/17
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  оны  хоёрдугаар сарын 08-ны өдөр болсон ээлжит хуралдаанаар Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх журмыг хэлэлцэн батлав. Соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс үйл ажиллагаанд нь зохицуулалт хийж өгөх, гэрчилгээг төлбөргүй олгох талаар маш олон санал, гомдол, хүсэлтийг холбогдох газруудад ирүүлдэг бөгөөд журам батлагдсанаар энэ бүх асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байгааг Нийслэлийн Соёл урлагийн газраас онцоллоо. 

Журам батлагдсанаар үйл ажиллагаа эрхлэж буй аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих, хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд нутгийн захиргааны эрх бүхий холбогдох байгууллагаас хяналт тавих, нийслэлийн иргэд соёлтой, тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдэх юм байна. Мөн энэ төрлийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг тодорхой болгож шат дамжлагыг багасгаж байгаа юм байна. Журмыг бүрэн эхээр нь Хавсралт хэсгээс татаж үзнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш