logo
“Ээждээ бичсэн захидал” уралдаан 8 дахь жилдээ зарлагдлаа

“Ээждээ бичсэн захидал” уралдаан 8 дахь жилдээ зарлагдлаа

2016/02/17

Ээждээ хаягласан чин сэтгэлийн нандин үгс, хэлж амжаагүй бүхнээ өөрийн гараар цаасан дээр буулган бидэнд илгээгээрэй. Хайр гэрэлтэж, сургамж дагуулсан тэр л захидлуудыг ном болгон эмхэтгэж, шилдэг захидлыг шалгаруулах болно. Таны захиаг  2016 оны хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 3-ныг дуустал хүлээн авна.

Шилдэг захидлыг:

  • Нэгдүгээр байр:  1 сая төгрөг,
  • Хоёрдугаар байр: 800000 төгрөг,
  • Гуравдугаар байр:  500000 төгрөг,
  • Тусгай байр: 100000 төгрөгөөр шагнаж урамшуулна.

 Сүү үнэртсэн энгэрт тань
Сүслэн байж тэврүүлье, ээж ээ.
Сэтгэлээс уяатай нандин үгсээ
Сийрүүлэн байж хэлхэе ээж ээ...

Та ухаарлын үгстэй  энэ л  захидлаа МҮОНТ, “Ээждээ бичсэн захидал” улсын уралдаанд гэж хаяглан бидэнд ирүүлээрэй.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш