logo
Өнөөдөр зарим нутгаар цас орж, шуурга шуурна

Өнөөдөр зарим нутгаар цас орж, шуурга шуурна

2016/02/18

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурахыг анхааруулж байна.


2016 оны хоёрдугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар цас  орж цасан шуурга шуурна.  Салхи баруунаас секундэд 5-10 метр, Зарим газраар  секундэд 14-16 метр ширүүснэ. Завхан голын эхээр 29-34 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 9-11 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 хэм хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны хоёрдугаар сарын 19-наас хоёрдугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-20-нд зарим газраар, 21-22-нд Говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуур болон Дархадын хотгор,  Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 21-26 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш