Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 18. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 11. Бархасвадь гараг. Хэрцгий охин одтой, 4 ногоон мэнгэтэй цагаан морь өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 49 минутад мандан, 18 цаг 11 минутад жаргана.
Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Та хүчээ зөв хуваарьлаж чадаагүйгээс болж ажил тань зогсонги байдалд орж магадгүй байна. Таныг хомхой шунахай зорилгод ашиглаж болзошгүй. Танд “Алтан уул” амласан ч ажлаа бүү соль. Танд бүх юм сайхан, сэтгэл санаа хөнгөн, нүүр бардам байх өдөр. Өнөөдөр авахыг хүссэн бүх худалдан авалт маш бүтэлтэй сайн байна. Удирдах албан тушаалтантай харилцах харилцаа сайжирна. Худал их амлалтад хууртаж болзошгүй.
Үхэр (4/20-5/20)
Тааламжтай өдөр. Олон өдрийн турш таныг зовоосон асуудлаа өнөөдөр шийдвэрлэж магадгүй. Амьдралын эрч хүч ихсэх нь мэргэжлийн үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлнэ. Удирдлагын зүгээс танд хандах хандлага албан тушаал ахихад эергээр нөлөөлнө. Урт хугацааны гэрээтэй холбоотой ажил хэрэг, амлалтдаа хянуур ханд. Таны хийж буй зүйлийн үр дүн удахгүй гарах бөгөөд үүнийг тань мэргэжлийн байгууллагаас сайшаан дүгнэх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Ихэнх энэ ордныхонд хэцүүхэн өдөр байна. Гэхдээ гэртээ уйтгартай өдрийг өнгөрөөж болохгүй. Эрүүл мэнддээ урьдчилан анхаар. Булчингийн үйл ажиллагаа, хоол боловсруулах эрхтнийг сайжруулах дасгал хий. Гэмтэж бэртэхээс болгоомжил. Хийх ажлынхаа төлөвлөгөөг сайтар боловсруул. Гадаад руу явах гэрээ хэлэлцээ байгуулах, хүмүүстэй уулзаж, ажил хэргийн холбоо тогтооход сайн. Амралтаа сайхан өнгөрүүл. Гэр бүлийн амьдрал тогтвортой сайн байна.
Мэлхий (6/22-7/22)
Хүүхдүүдтэй харьцах харьцаанд хүндрэл үүснэ. Шилжилтийн настай холбоотойгоор хүүхдүүддээ анхаарал их тавь. Гадаад орчинтойгоо зөрчилдөнө. Тухайлбал ажил дээрээ хамтрагчтайгаа, гэртээ хөрштэйгөө зөрчилдөнө. Өнөөдөр дунд насны хүмүүст эрүүл мэндтэй холбоотой ноцтой асуудал үүсэх учраас эмчид ханд. Өдрийг тайван хэмнэлээр өнгөрөөхийг хичээ. Бусдад шаардлагатай байх хэрэггүй. Тайван бай. Ганцаараа үлдэж болохгүй найз нөхөд, ойр дотнын хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол ярих эсвэл хэн нэгнийд зочилж оройг хөгжилтэй өнгөрөөгөөрэй.
Арслан (7/23-8/22)
Тун амжилттай өдөр. Олон түмний дунд амжилт олж, таны тойрон хүрээлэл дотор нөлөө бүхий хүмүүс бий болно. Ивээн тэтгэгчдийнхээ тусламжтайгаар толгой эргэм үсрэлт хийж карьер, хувь заяагаа мэдэгдэхүйц өөрчилж чадна. Хүүхэд насны тань мөрөөдөл биелэх магадлалтай.
Охин (8/23-9/22)
Гэр бүлийн амьдралд таагүй. Удаан хугацааны үр дагавар дагуулах хэрүүл маргаан гарч болзошгүй. Өдрийн эхний хагаст эерэг болоод санаагаа төвлөрүүлэхийг хичээх хэрэгтэй. Бардам сэтгэл, хардах зэргээс татгалзах хэрэгтэй. Хамтрагчдаа өөрийн бурууг тохохыг хичээх хэрэггүй. Үдээс хойш бүх асуудал нь хүүхэд уран бүтээлийн ба хувийн амжилттай холбоотой. Ажилдаа анхаарлаа хандуул. Мэдээлэл хай. Хувийн амьдрал дахь үйл явдлаа бүү хурдасга.
Жинлүүр (9/23-10/22)
Амьдралаа дээшлүүлэх, орон байраа томруулах таатай цаг үе. Муугүй нэмэлт орлого олох боломж гарна. Бүх зүйлд анхааралтай бай. Бичиг баримт ажил хэргээ цэгцэл. Эсрэг талын довтолгоонд бэлэн бай. Өөртөө бага ч гэсэн цаг гаргаж, анхаарал халамж тавиарай. Энэ сард та харшлын төрлийн өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Хилэнц (10/23-11/21)
Үдээс өмнө аливаа харилцаа холбоонд маш тааламжгүй байна. Хамтрагчаа ойлгохгүй байх хүсэл нь таныг бүдүүлгээр авирлах, уурлаж цухалдах, сэжиглэлтийг бий болгоход хүргэх ба улмаар нөхцөл байдлыг дээд зэргээр хурцатгах болно. Амьдралын эрч хүч өсөх хандлагатай байна. Бүтээлч ур чадвар зөн билэг, сексийн идэвх нэмэгдэнэ. Гэвч хэн нэгэн таны уян зөөлөн мэт төрхийг буруугаар үнэлэн хүнд хүчир даалгавар үүрүүлэхийг хичээнэ.
Нум (11/22-12/21)
Хөгжим, утга зохиолд гялалзсан авьяасаа илрүүлнэ. Хайр дурлалд эрс шийдэмгий байна. Хангалттай байх хэдий ч таны сонирхолыг бараг татахгүй. Хөрөнгө мөнгөө итгэж зарцуулах найдвартай хүмүүсийг ол. Үйл ажиллагааны цар хүрээ, нөлөө бүхий хүний дэмжлэг хүсч буй зүйлд дэмжлэг авахгүй. Өмнөх өдрийн нөлөөгөөр өөртөө итгэлтэй байдал гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байж чадахгүй. Тиймээс биеэ энхрийлүүштэй.
Матар (12/22-1/19)
Өнөөдрийг та тийм ч их амжилттай өнгөрөөхгүй бөгөөд энэ сарын ажлынхаа үр дүнг дүгнэн хэлэлцэх болно. Түүний хариу таатай биш хэдий ч удахгүй таны хийсэн бүхэн чинь үнэлэгдэх болно. Энэ cap яагаад ийм хүнд хэцүү байсан талаар өөртэйгөө ярь. Цаашид амьдралын идэвхитэй хөтөлбөр боловсруулж түүнийхээ төлөө тууштай арга хэмжээ авах нь зохилтой. Харин уур биеийг зовооно, уул морийг зовооно гэдгийг сана.
Хумх (1/20-2/18)
Өсвөр насны хүүхдүүдэд бие дааж мөнгө олж санхүүгийн хувьд бусдаас үл хараат байх боломж олдоно. Тэдний энэ эрмэлзлийг дэмж. Гол нь мөнгөө зөв зарцуулахыг зааж сурга. Эд материалаасаа болоод ашиггүй нөхцөлд орж болзошгүй тул анхаараарай. Хийх дуртай зүйлээрээ оролдож өдрийг нөхцөө. Сэтгэл гутралд орж болзошгүй тул болгоомжил.Аялалд хамт яв. Хамт загасанд яв.
Загас (2/19-3/20)
Осолтой өдөр. Өөрийн хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээ, мацаг барь, алив зүйлийг тэвч. Олон нийтийн найр наадам, өндөрлөг газраас болгоомжил. Ноцтой гэмтэх эсвэл өвчлөх магадлалтай. Үдээс хойш хүч тамир сульдах, таагүй мэдээ хүлээн авах бололтой. Дуу шуугиан, чанга хөгжим, орилоон сонсох эсвэл зүүдэлбэл урам хугарахын шинж тэмдэг. Сэтгэл хөдлөлийн улмаас гаргах ширүүн догшин зан байдал нь таныг эвгүй хүнд байдалд оруулж болзошгүй.