logo
Өнөөдрийн зурхай /2016.02.19/

Өнөөдрийн зурхай /2016.02.19/

2016/02/19

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 12. Сугар гараг. Өглөгт охин одтой, 3 хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 7 цаг 48 минутад мандан, 18 цаг 13 минутад жаргана. 

Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хур усан буух улирал 13 цаг 40 минутадэхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Дотны хүн эсвэл найзуудтайгаа уулзалдах, ялангуяа нэг компанид хамт ажиллах нь таарамжгүйг од эрхэс сануулж байна. Таны нөхөд танд хэрхэн ханддагийг та мэдэх болно. Өөр ажилд шилжих эсвэл шинэ албан тушаалд очихоо хойшлуул. Таны зүтгэл ямар ч үр дүнгүй өнгөрөх болно. Гэртээ сууж, ямар нэг гэр орны ажлаар өөрийгөө зугаацуулаарай. Амар тайван байдлаа хадгалахыг хичээгээрэй.


Үхэр (4/20-5/20)

Чухал ажил шинээр эхлэх болон байр сууриа өөрчлөхөд таатай өдөр. Танд шинэ албан тушаал санал болгож магад. Шууд л зөвшөөр. Ойрын үед таны амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарна. Харин дээд удирдах байгууллагынхан болон хууль цагдаагийнхантай сөргөлдөхгүйн тулд хууль бус наймаа арилжаанд огт бүү оролц. Энэ ордныхонд өөрийн хамтран ажиллагсдыг анхааралтай ажиглах төлөвлөгөөгөө дахин эргэж харахыг одод зөвлөж байна. Эс бөгөөс тооцоололд гаргасан алдаа болон үл бүтэх бодол санаанууд тань гэнэтийн зардал, ноцтой асуудлуудыг араасаа дагуулна.


Хамтатгах (5/21-6/21)

Хийх гэж байгаа зүйлээ ахин нэг сайн нягталж бодоорой. Хайртай хүмүүс үл ойлголцлоос болж муудалцаж магадгүй. Хүлээцтэй ханд. Энэ өдөр ажил хэрэг бүтэмжтэй сайн байна. Энэ өдрийн боломжуудаа битгий алдаарай.. Ажлаа зөв хуваарил. Цагийг дэмий өнгөрөөж болохгүй. Хамгийн эрсдэлтэй асуудлыг эргэлзэлгүй шийдвэрлэ. Энэ ордны бүсгүйчүүд өнөөдөр өөрийн дур булаам байдалдаа анхаарал тавьж мөн хайр дурлалын холбоо үүсгэхэд таатай байна. Нөлөө бүхий танил хүмүүс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Орлогоосоо зарлага нь давна. Залхаж болохгүй. Зөв аргаар зохицуул.


 Мэлхий  (6/22-7/22)   

Таны боловсрол багатай байдал тань таны имиж, нэр хүндэд тань сөргөөр нөлөөлж нийгэмд хүссэн байр сууриа эзлэхэд саад болж байна. Илүү өндөр төвшний мэдлэг боловсрол эзэмших нь чухал зорилгын нэг гэдгээ сайтар ойлгох хэрэгтэй. Хувийн харьцаагаа хянаж, гэр бүлийнхэндээ эерэг бодол төрүүлэх хэрэгтэй. Мөн энэ өдөр ашиг хонжоо, ирээдүйн баялаг тань нэмэгдэнэ. Элдэв хов живийг намжааснаар ажил тань бүтнэ.


Арслан (7/23-8/22)   

Үйл ажиллагаагаа гадаадад өргөжүүлэх муугүй боломж гарч ирнэ. Улмаар шилжих эсвэл удаан хугацааны аялалд явна. Энэ аялалд хайртыгаа авч явбал ашигтай, таатай хоёр зүйлийг нэгтгэж чадна. Залуу хосууд хайртаа хүнээсээ түр холдож бага зэрэг даажигнах хүсэл төрөх бөгөөд энэ нь тийм ч сайхан санаа биш юм.


Охин (8/23-9/22)   

Эмэгтэйчүүд дур булаам, тачаангуй байна. Гэхдээ хууран мэхлэлтийн золиос болж болзошгүй. Далд явуулга муу хүмүүсээс зайлсхий. Танаас үл хамаарах шалтгаанаар бүх үйл ажил ихээхэн үр дүн авчрахгүй байх. Үйл явдлын чиглэлийг өөрт ашигтай тал руу эргүүлж болохгүй. Тохиолдлын танилуудаас болгоомжил.


Жинлүүр (9/23-10/22)   

Гэр бүл болох, ажил хэргийн гэрээ хэлэлцээрт сайн өдөр. Шийдэмгий, эмх цэгцтэй үйл ажиллагааныхаа төлөө хувь заяаны шагнал хүртэж магадгүй. Урьдчилан харах чадвартай байж буулт хийж сур. Энэ бол тухайн цаг үеийн хамгийн гол зорилго юм. Дараа нь та байгуулсан гэрээ хэлэлцээрийг өөрийн талд ашигтайгаар эхлүүлж чадна.


Хилэнц (10/23-11/21)   

Шинэ ажил хэрэг эхлэхэд таатай өдөр. Та авьяас чадвар, ажлын авхаалж самбаагаа олон нийтэд үзүүлж чадах тул удирдлага, хамт олондоо мэдэгдэхгүй өнгөрөхгүй. Та сүүлийн үед таныг байнга эзэмдэх болсон хүсэл мөрөөдлөө биелүүлэх магадлалтай. Зөрүүдэлж эвлэрэхгүй байхаас аль болох зайлсхийн буулт хийж тохиролцох зөвшилцөх арга замыг эрж хай. Зүүд тань долоо хоногийн дараа биеллээ олох болно. Толь зүүдэлбэл эхнэр авч гэрлэх, аль эсвэл халуун дотно харилцаанд орох болно.


Нум (11/22-12/21)   

Эрүүл мэндэд санаа зовох зүйл алга. Сарын дундуур бие муутай эсвэл настай хүмүүсийн тамир тэнхээ бага зэрэг муудаж магадгүй. Эрүүл мэндээ эрсдэлд бүү оруул. Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх илүү дутуу зүйлсээс зайлсхий.

 


Матар (12/22-1/19)   

Энэ амралтын өдөр гэр орны ажил танд сэтгэлийн таашаал өгөхгүй нь бололтой. Учир нь өчигдрийн болсон үйл явдлаас та гарч чадахгүй байна. Энэ байдлаас гарахын тулд өнөөдөр агаар салхинд гарч, оройдоо шинэ ургацын ногоогоор хоол хийж идэх хэрэгтэй. Согтууруулах ундааны зүйлийг хэмжээндээ тааруулж соёлтой хэрэглэ.


Хумх (1/20-2/18)   

Янз бүрийн хүмүүстэй уулзах уулзалтууд учир тоймоо алдаж, бүтэн жилийн дээд амжилтыг эвдэнэ. Танд аз жаргалын шувуухайг барьсан мэт сэтгэгдэл төрнө. Аялал жуулчлалд таатай. Та гэр бүлгүй бол одоо л яг гэр бүлийн амьдралаа зохиох цаг тань болж. Таны эрүүл мэндэд ямар нэгэн асуудал гараад байгаа бол яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэйг зөвлөж байна.


Загас (2/19-3/20)

Нотариатын бичиг баримт бүрдүүлэх, удирдлага, төр засгийн ба олон нийтийн байгууллагад хандахад өлзийтэй. Үйл явдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх магадлалтай. Өөрийн тань дур булаам, өөртөө итгэлтэй байдал, заяагдсан хурц ухаан тань ямар ч үед бүхний төвд байлгах болно. Ойр дотны хүнтэй харилцах харилцаа яруу дуурсгалтай, итгэлтэй байна. Өнөөдөр та хайрттайгаа эвлэрэх эсвэл сэтгэл санаагаа амар амгалан болгох бололтой.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш