Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь талын нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна.
2016 оны хоёрдугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон говийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 24-29 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 19-24 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 хэм хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны хоёрдугаар сарын 20-наас хоёрдугаар сарын 24-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд зарим газраар, 21-нд Говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 47-52 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 21-26 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.