“Монгол хүний үнэ цэнэ”
“Монгол толгой” нэвтрүүлэг дэлхийд үнэлэгдэх хөгжингүй Монгол улсыг ирээдүйд хэрхэн бий болгох талаар нээлттэй хэлэлцэж, нийгмийн зүтгэлтнүүдийн байр суурь, шинэ гарц, гаргалгаа шийдлүүдийг үзэгчдэд хүргэдэг. Налайх дүүргээс сонгогдсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч С.Амарсайхан энэ удаагийн нэвтрүүлгээр “Монгол хүний үнэ цэнэ” сэдвээр ярилцахаар сонгож, хөтлөн чиглүүлэх үүрэг хүлээжээ. Өнөөгийн нийгэмд хүний хөдөлмөрийг бага цалингаар хямд үнэлдэг, бид үүнийг нь хүлээн зөвшөөрдөггүй хэрнээ яагаад эсэргүүцэхгүй байна вэ? Нийгэмдээ болон хамт олон, гэр бүлдээ хэрхэн өөрийн хүссэн түвшиндээ үнэлэгддэг болох вэ, тэрхүү үнлэмжээ бид өөрсдөө яаж бий болгох вэ зэрэг олон асуултын хариултыг “Монгол толгой”-н энэ дугаар танд хүргэнэ. Энэ бол улс төр биш.
Хүн бүр өөрөөсөө асууж хариултыг нь хайдаг хувь хүний тулгамдсан асуудлын нэг “Монгол толгой” багийнхан нэвтрүүлэгтээ багш, эмч, цагдаа, үйлчилгээний ажилтнууд, залуу бизнес эрхлэгчид зэрэг нийгмийн олонхийн төлөөлөл болсон салбаруудаас үзэгч, зочдоо бүрдүүлсэн байна.
НИТХ-ын Төлөөлөгч С.Амарсайхан: Монгол хүний үнэ цэнэ, түүний илэрхийлэл болсон хөдөлмөрийн үнэлэмж ямар түвшинд байгаа талаар бид ярилцана. Үнэлэмж гэдэг нь аливаа зүйлийн үнэ цэнэ, чанар чансаа, зэрэглэл, ач холбогдлыг илэрхийлж байдаг.Гэхдээ аливаа улс орны хөгжил дэвшил, нийгмийн төлөвшилд чухал байр суурь эзэлдэг гэдэг утгаараа хүний үнэлэмж, үнэ цэнэ нь өргөн утга агуулгаар илэрхийлэгддэг. Хүний үнэ цэнэ юунаас эхлэх вэ гэдэг асуултад Түвшин эхлээд хариулна уу.
НИТХ-ын Төлөөлөгч Н.Түвшин: Бид бие биенээ хэрхэн үнэлж байна, төр засагтаа хэрхэн үнэлэгдэж байна, компанидаа, найз нөхөд, гэр бүлдээ хэрхэн үнэлэгдэж байна вэ гэдгээс эхлэе. Явж явж хүний үнэ цэнэ нь өөрийгөө хэрхэн үнэлж байгаа дотоод оюун ухаанаас чинь шалтгаална.Өөртөө сэтгэл гутралтай, өөртөө үнэ цэнэтэй ханддаггүй, өөрийгөө хүндэлдэггүй бол тухайн хүний цэнийн тухай ярина гэдэг хэцүү.
Нийслэлийн Ардчилсан намын Зөвлөлдөх хорооны гишүүн Ө.Шижир: 1923 онд АНУ-ын Форд компани ажилчиддаа өдрийн 5 ам.долларын цалин өгдөг байсан. Сарын 150 ам.доллар гэсэн үг.Одоо манай хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 100 ам.доллар.100 жилийн дараа шдээ.Тухайн улсын эдийн засгийн хөгжлийн түвшингээс иргэнийх нь үнэ цэнэ их хамаараад байна.Мөн боловсролын системийн үр дүнтэй шууд холбоотой.
Улс төр судлаач С.Зоригтбаатар:Монгол хүн үнэхээр өнөөдөр дэлхийд өрсөлдөх чадвартай байна уу? Эрүүл мэндийн хувьд болж байна уу? Хоол хүнснээсээ хангалттай илчлэг тэжээлээ авч чадаж байна уу? Мэдээж чадахгүй л байна шдээ.Энэ бол тухайн улс иргэнийхээ үндсэн эрхийг бүрдүүлж байгаа эсэх дээр тулгуурлан хэрхэн үнэлж байгааг нь харж болох илэрхийлэл. Угтаа бол Монгол хүн бусад орны иргэдийг бодвол асар их хөрвөх чадвартай, юмыг амархан сурдаг, өрсөлдөх чадвар хурдан, дүрмийн бус сэтгэдэг гэх мэт онцлог ихтэй.Ийм онцлог чадвартай Монгол хүнээ төр нь өнөөдөр дэндүү бага түвшинд үнэлж үнэ цэнэгүй хандаж байна.
НИТХ-ын Б.Энх-Амгалан: Монголчууд бид хүний оюун ухааныг гурван түвшинд авч үздэг. Бие нь сав шимдээ байдаг, сэтгэл нь савслагад байдаг, оюун нь тэнгэрт байдаг.Тиймээс бие сэтгэл оюун гурваа тэгшитгэсэн хүн хамгийн хүчтэй, үнэ цэнэтэй Монгол хүн болдог.Шашны ухаан, философи талаасаа дотоод хүчээ хэр хөгжүүлсэн, өөрийгөө бэлтгэсэнээс нь шалтгаалж тухайн хүнийг дараагийн шат болох төрт ёсны сургалтанд суулгаж төр улсаа авч явах эрх олгодог.Мөн бид өөосдийгөө үнэлж байгаа үнэлэмж, биднийг тулгаж үнэлж байгаа үнэлэмж хоёр өөр өөр байгаа. Яагаад бид түүнийг дагах ёстой юм бэ.Монголчууд бид арга билиг хоёрыг хослуулж амьдардаг их онцлог хүмүүс. Бусдад байдаггүй энэ онцлогоо бид хөгжүүлэх ёстой.Энэ л монголчуудын хамгийн том үнэ цэнэ.
НИТХ-ын Төлөөлөгч С.Амарсайхан: Монголчууд бид өөрсдийнхөө үнэ цэнийг хэрхэн бий болгож чадаж байна вэ гэдэг асуудал хамгийн чухал байна. Монгол улс асар уудам газар нутаг, хэмжээлшгүй их баялагтай, дэлхийн 7 тэрбум гаруй хүн амын 21 хувь буюу 1,5 тэрбум хэрэглэгч, худалдан авагчтай Хятад, ОХУ гэсэн 2 том зах зээлийн хязгааргүй их боломжийн дунд амьдарч байгаа 3 сая Монголчууд бид өөрсдийнхөө үнэ цэнийг дэлхийн хэмжээнд бий болгох нь бүү хэл, өнөө маргаашийн хоолоо яах вэ гэсэн өрөвдөлтэй байдлаас гарч чадахгүй л байна. Одоо Та бүхний авч байгаа цалин айл гэрийн ахуйн наад захын хэрэглээнд хүрэлцэж байна уу?Ялангуяа оюутан хүүхэдтэй айлууд төлбөрийг нь төлж чадаж байна уу?
ТҮК-ийн ажилтан: Бид үндсэн цалинд 600-700 мянган төгрөг авдаг. Оюутан хүүхэдтэй бидэнд цалингийн хэмжээ бага байна.
НИТХ-ын Төлөөлөгч С. Амарсайхан: Та өдрийн хэдэн цаг ажиллаж байна вэ?
ТҮК-ийн ажилтан: Найман цаг ажилладаг. Өглөө зургаан цагаас ажиллаж эхлээд л агаарын байдлаас болоод цаг сунгавал орой долоо,найм хүртэл ажиллана.
НИТХ-ын Төлөөлөгч С. Амарсайхан: Та илүү цагийн мөнгө авдаг уу?
ТҮК-ийн ажилтан: Энэ жилээс илүү цагийн цалин багахан байна.
Нэвтрүүлгийн зочин: Би улсад 30 жил ажиллаж байгаа эмч хүн. Үндсэн цалин 634 мянган төгрөг.Бид нарын гар дээр 504 мянган төгрөг ирдэг. Энийг хоёр хуваагаад авдаг. Энэ өнөөдөр юу юм бэ? Хүнд нөхцөлд ажиллаж байж бидний цалин өрөвдөлтэй байгаа байхгүй юу!
Нэвтрүүлгийн зочин: Би багш хүн. Багш нар 25,30 жил ажилласан ч 608 мянган төгрөгийн цалин авдаг. Татварын дараа гар дээр ирдэг нь үнэхээр амьдралд хүрэлцэхгүй байна.
НИТХ-ын Төлөөлөгч С. Амарсайхан: 608 мянган төгрөг дээр шагнал, урамшуулал өгч байгаа юу?
Нэвтрүүлгийн зочин: Төсөвт заагдсан багш нарын цалингийн хэмжээ хүрэхгүй байна гээд ур чадварын шагналыг 12 сард өгөхгүй төрийн сангаас хасаад байгаа.
Нэвтрүүлгийн зочин: Би насаараа эмч хийсэн хүн. Бид үнэхээрийн үнэ цэнэгүй амьдарч байна.Төсвийн бид нар ердөөсөө ажилтай ядуучууд болсон.Тэмцэх хэрэгтэй байна.Тэгж байж бид хөдөлмөрийн үнэлэмжээ дээшлүүлнэ, үнэ цэнэтэй, хүн шиг амьдрах болно. (зочид алга ташив)
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу...