Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 19. Сугар гараг. Тэргүүн дагуул одтой, 5 шар мэнгэтэй шар бар өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 40 минутад мандан, 18 цаг 27 минутад жаргана.
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Эсрэг хүйстэнтэйгээ уулзах нь нэлээд ажил ундраах бөгөөд энэ ордныхон ихэд самгардсан байдалтай байх болно. Үр xүүхдүүдийн харьцаа зөрчилдөөнд байдал vvcax авч энэ нь таньд ашигтайгаар өөрөө шийдэгдэнэ. Төрөлхийн өгөөмөр байдал нь таныг өртэй хоцроход хүргэж магадгүй. Хүндрэлийг давах зоригтой, шийдэмгийн чанар асуудлыг шийдэхэд ердийн биш замыг олох чадвар нь бүх зүйлийг эхлэхэд амжилт дагуулна.
Үхэр (4/20-5/20)
Энэ ордныхны хувьд амьдрал гайхамшигтай үйл явдал тохиож магадгүй өдөр байна. Ихэнх энэ ордныхон ажил хэргээ мартаж, ер бусын хэрээс хэтэрсэн зүйл хийхийг хүсэх бөгөөд энэ нь санаснаар болно гэж оддын зурхайд буужээ. Анхаарал болгоомжтой байдал, эрүүл бодол санаа амьдралын хурц өнцгөөс гарахад тань туслах болно. Энэ өдөр бие махбодоо эвгүйтүүлэх бүхий хоол хүнс архи дарснаас татгалзаарай. Харин жимсний шүүс хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.
Хамтатгах (5/21-6/21)
Хүнд өдөр, хүчирхийлэл булаан эзлэлт шуналтай өдөр. Та түрэмгий үйлдлүүдэд татагдаж болзошгүй. Аялал харилцаа жуулчлалаар явах, төлөвлөгөө зохиох, захидал бичгээр харилцах, юм худалдан авах, холбоо тогтооход таагүй. Гэр орноо цэвэрлэ. Биеийн тамирын дасгал хий. Шинэ хайртынхаа гэрт очиж гэр бүлийнхэнтэй нь танилцах гэж байгаа бол сандарч анхны сэтгэгдлээ нурааж болохгүй.
Мэлхий (6/22-7/22)
Өнөөдөр олон хүмүүсийг итгүүлэн үнэмшүүлэх авьяас илэрнэ. Тэд хүн бүхнийг итгэн үнэмшүүлж тухайн агшинд тэдний сонирхлыг татаж буй ажил хэргээ эхлэхэд нь дэмжлэг үзүүлэх чадвартай байна. Үйл хөдлөлөө тууштай байлга эс тэгвээс та олон зөрчил маргааны буруутан болно.
Арслан (7/23-8/22)
Томоохон саад бэрхшээл ажил дээр тань үүсэн эсвэл санаа муут хорлож магадгүй. Таагүй мэдээнээс болоод хайр дурлалын адал явдлыг мартана. Бэртэж гэмтэж магадгүй. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд алдаа гаргаж магадгүй мөн хувийн харилцаанд үл ойлголцолд хүрч хүндхэн өдрүүдийн нэг байна. Сурах, шинэ ажил эхлүүлэхэд таагүй мөн хамтрагчтайгаа үл ойлголцолд хүрнэ. Ажил төрлийн үүрэг хариуцлага эсвэл хувийн ажлаа хөөцөлдөх дотоод хүслийнхээ аль нэгийг сонгох болно.
Охин (8/23-9/22)
Тааламжтай өдөр. Өнөөдөр ямар ч ажил үйлд хариуцлагатай, нухацтай хандах хэрэгтэй. Өнөөдөр чухал хамтрагчийндаа зочлох, мөн хамгийн дотно анддаа нэмэлт анхаарал тавихад яг тохирно. Урам зоригтой, нэр алдарт дуртай, зорилгодоо хүрэхийн тулд аливаа саад бэрхшээлийг даван туулах чадвартай бол амжилтад хүрнэ. Хамтын үйл ажиллагаа эсвэл хамтарсан төсөлд оролцох нь илүү үр дүн авч ирнэ гэдгийг санаарай.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөөдөр алс хэтийн зүйл төлөвлөхөд тийм ч тохиромжтой өдөр биш. Хүнтэй танилцах эсвэл хайр сэтгэлийн хуучин холбоогоо сэргээх магадлалтай. Ажил дээр тааламжтай өөрчлөлт гарах төлөвтэй. Санаачилгыг гартаа ав. Шийдэмгий, ажил хэрэгч байж ямар ч зүйл тохиолдсон буцах зам байхгүй гэдгийг ухамсарла. Удирдлагадаа хүндэтгэлгүй хандсан өчүүхэн төдий хандлага эсвэл хэвшиж тогтсон дүрэм, журам, уламжлалыг өөрчлөх гэсэн хүсэл дарга болон ойр дотнын хүнтэйгээ зөрчилдөхөд хүргэж болзошгүй. Үдшийг зөвхөн өөртэйгөө биш харин найз нөхөд дотнын хүмүүстэйгээ хуваалцаарай.
Хилэнц (10/23-11/21)
Таны мэргэжлийн өндөр ур чадвар, хамт олон удирдлагад тань таалагдах болно. Авьяас чадвараа үзүүлэх сайхан боломж гарна. Энэхүү боломжийг алдалгүйгээр шүүрэн авах хэрэгтэйг танд сануулж байна. Хэрвээ та гагнуурчин бол өнөөдөр ажлаа хийхгүй байсан дээр гэж одод зөвлөж байна. Эсрэг хүйсийн хүмүүсийн анхаарлыг ч ихээр татна. Зөн билгээ дагаж гаргасан шийдвэр тань цорын ганц зөв нь байх болно.
Нум (11/22-12/21)
Логик сэтгэлгээтэй, олон талын сонирхолтой, задлан шинжлэх чадвартай ухаалаг энэ ордныхонд онцгой сайн өдөр. Таны уриа “хэрэв хийвэл сайн хий” байх нь. Харин зарим атаач хүмүүс танд нөлөөлж анхаарлыг тань өөр тийш чиглүүлэн саад болох гэж байна. Та үүний эсрэг арга хэмжээ авахыг одод сануулж байна.
Матар (12/22-1/19)
Та өнөөдөр хүмүүстэй шөргөөцөлдөж, бусдын анхаарлыг татаж, алхам бүрээ хянуулж, мөрдүүлэх бололтой. Бүхий л харилцаанд таагүй хандлагатай байна. Ганцаар гадуур гарах, аялах, гэрийн тэжээвэр амьтадтай тоглохоос зайлсхий. Өөрийгөө гадаад ертөнцөөс тусгаарлах, зөвхөн ойр дотны хүмүүстэйгээ харьцах нь өнөөдрийн сөрөг хандлагыг өөрчлөхөд тусална
Хумх (1/20-2/18)
Хүүхдүүдэд тань ёс суртахууны төдийгүй санхүүгийн дэмжлэг шаардлагатай байна. Хүүхдүүдийнхээ сургалтад мөнгө бүү хайрла. Тэдэнд үе үе бэлэг бэлэглэж, хамт зугаалж бай. Тэдэнд таны анхаарал шаардлагатай байна. Хариуд нь тэд амжилтаараа таныг баярлуулна. Амьдралыг өргөж буй бүхэнд баярлаж сур. Хүүхдүүдтэйгээ харьцах харьцаа нь таныг сэтгэл хөдлөлөөс ангижруулаад зогсохгүй гэр бүлийн харилцан ойлголцол батжих болно.
Загас (2/19-3/20)
Өнөөдөр энэ ордныхон тухайн цаг үеийн шаардлагыг үл мэдрэн гэнэн, хувиа бодсон байдалтай байх нь. Таны сонирхолд нийцэж, ирээдүйтэй мэт санагдах ажил амьдралын тэр л замаар явахыг од эрхэс сануулж байна. Өнөөдөр таагүй зүйлсээр дүүрэн эсвэл мэргэжлийн хүрээн дэх ажилдаа алдаа гаргана. Шинэ санаа бодолд маш хянамгай хандаарай. Эрүүл мэндтэй холбоотой томоохон асуудал гарч ирж болзошгүй. Зүүд зөн совинтой байна.