Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зарим газраар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна
2016 оны хоёрдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим газар, зүүн зүгийн нутгийн өмнөд болон говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 23-28 хэм, Их нууруудын хотгор болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 8-13 хэм хүйтэн, говийн нутгийн баруун хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 6-8 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 хэм хүйтэн, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27, 29-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 27-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 28-наас өдөртөө хүйтний эрч суларч Завхан голын эхээр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 23-28 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 14-19 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.