Нийслэлийн Засаг дарга захирамж гарган “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ой"-г батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.
Захирамж ёсоор Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг сурталчлах “Иргэдэд ажлаа танилцуулах өдөр” үйл ажиллагааг 2016 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 13.00 цагт Соёлын төв өргөөнд зохион байгуулна.