Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын давхарласан 21. Сумъяа гараг. Хонгорцог одтой, 2 хар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Авахуй. Өдрийн наран 7 цаг 37 минутад мандан, 18 цаг 33 минутад жаргана.
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өнөөдөр та урьдчилан таамаглах аргагүй байдалтай байж, өөрийн эрх чөлөөг хязгаарлахгүй мөртлөө бусдын эрх чөлөөг хязгаарлах хандлагатай байна. Хардалт бол аюултай зүйл гэдгийг санаж, түүнийхээ зан чанарыг мэддэг тул тайван бай. Зарим энэ ордныхон олон нийт, сэтгүүлчдийн анхааралд өртөхийг хүсэж түүнийгээ илэрхийлэх болно. Мөнгөн орлого болмжийн хэмжээнд байна.
Үхэр (4/20-5/20)
Элэг ходоод, гэдэсний өвчнүүд замбараагүй хооллолтоос болж үүснэ. Ялангуяа гэрээсээ хол яваа хүмүүст илүү хамаатай. Хоол төдийгүй уух усаа ч анхааралтай сонго. Эрүүл амдралын хэв маягийг баримтлал. Ажил хэргийн тухайд амжилттай байна. Өөрийнхөө хүчинд итгэж, тууштай үзэл бодолтой байснаар тушаал дэвшиж даргыэ байр сууринд хүрнэ.
Хамтатгах (5/21-6/21)
Сэтгэл санаа тань эрс өөрчлөгдөх нь. Үүргээ ухамсарлах хурц мэдрэмж таны сайн талыг илэрхийлж байна. Та зорилгодоо хүрч, сурсан мэдсэн зүйлээ бусдад хуваалцахыг эрмэлзэх болно. Гэхдээ танд багшийн ажил энэ жилдээ хийх боломж гарахгүй байх. Харин үүний оронд нүүрэнд ил байгаа энгийн зүйлээс сонгон авч, түүнийг өөрийн болгох санаа ол.
Мэлхий (6/22-7/22)
Өнөөдөр танд мөнгө хуримтлуулах боломж олдоно. Орлого орж ирнэ. Хамгийн нандин хүслээ биелүүлэхэд үдээс хойш тохиромжтой. Ажлаа дуусгалгүй бүү орхи. Хөрөнгийн тооллого хий. Ингэснээр үдээс хойш өөртөө зав гаргаж чадна. Дурын дүрд тоглох чадвартай танд хэрэгтэй хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ буулгаж чадна. Ингэснээрээ бүх асуудлыг өөр дээрээ ашигтайгаар эргүүлэх алхмуудаа хийх болно.
Арслан (7/23-8/22)
Ажлын шинэ долоо хоног эхлэхэд ганц бие энэ ордныхныг од эрхэс зоригжуулан дэмжихэд та хамраа сөхнө. Орчлон ертөнц гоонь эрчүүдийг ирээдүйн ололт амжилтынхаа үндэс суурийг бат бөх тавьсан эсэхийг шалгана. Та нарын одоогийн хийж буй хүнд ажил болон байнгын хичээл зүтгэл тань хожим үр өгөөжөө өгч, тогтвортой үйл явц эцэстээ шагнал болж ирнэ. Одоо хүчээ шавхаж байгаа нь асуудал боловч, санаа зовж байгаа бүхнээ хийх ажлын жагсаалтынхаа эхэнд нь байрлуулбал бүгд шийдэгдэх болно. Дуусгаагүй орхисон ажил таныг цухалдуулах учир дуусгаж оюун ухаанаа амраа.
Охин (8/23-9/22)
Таны уян хатан, биеэ дайчлах чадварыг шалгах өдөр. Шинэ ирээдүй таныг хуучны зуршсан замаасаа татгалзахад хүргэх магадлалтай. Энэ нь танд болон таны түншүүдэд ихэд хэцүү байх болно. Хэрвээ та шинэ нөхцөл байдалд зохицож чадахгүй бол амьдралын хурдан хугацааны хуультай зохицон амьдарч чадахгүй. Та өөртөө хэр их итгэж байна тэр нь таны амжилтыг тодорхойлох болно. Хэрэв та цалингаа нэмүүлэх хүсэлтэй байгаа бол түүнийгээ заавал мэдэгдээрэй.
Жинлүүр (9/23-10/22)
Өөрийн сонирхлоо хамгаалах тэмцэлтэй холбоотой зөрчилтэй хүнд өдөр. Гэнэтийн үйл явдалууд таныг байнгын дарамтанд байлгаж амрах боломж ч олгохгүй. Та хүндхэн сонголт хийж өөрийн байр сууриа бэхжүүлэх арга зам нэн даруй олох шаардлагатай байна. Таны хэр хурдан хариу үйлдэл хийхээс цаашдын бүх үйл ажиллагаа тань хамаарах болно.
Хилэнц (10/23-11/21)
Зөрчилтэй өдөр. Хэн нэгэн эрсдэл гаргаж хожно. Нөгөө нэг нь томоохон хожигдол хүлээнэ. Чухал шийдвэр гаргахын өмнө туйлын болгоомжтой бай. Гэдэсний цочрол эсвэл бүдүүн гэдэсний үрэвсэл болох магдлалтай. Энэ ордныхон ажил дээрээ маш идвэхтэй байх ба дэвшил гаргахыг эрмэлзэнэ. Санхүүгийн байдал маш хувьсамтгай тогтворгүй байна.
Нум (11/22-12/21)
Гэр бүлийн амьдрал амгалан тайван. Мөн санхүүгийн хувьд ч хангалуун байна. Ойн баяр тэмдэглэх, шагнал гардуулахад тохиромжтой. Ямарваа нэгэн зүйлд зөвшилцөх, бүтээлч шийдвэр гаргах нь тустай. Хүүхдүүддээ анхаарал тавьж тэдэндээ их цагийг өнгөрөөх хэрэгтэй. Тэд нарт таны зөвлөгөө, тусламж тань хэрэг болох асуудлууд үүссэн байж болох юм.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр шинэ танилуудтай болоход маш таатай. Та өөрийгөө энэ ертөнцөд хамгийн сайхнаар гялалзтал харуулна эсвэл ирээдүйд санхүүгийн өндөрлөгт хүрэх сууриа тавина. Өнөөдөр хийсэн бүх худалдаа наймаа ашигтай байх болно. Энэ өдөр эрсдэлтэй үйл ажиллагаанд бүү оролц. Багш сурган хүмүүжүүлэгч, уран илтгэгч нар өнөөдөр бусдын үгийг анхааралтай сонсож, та юунд алдаа гаргаад байгаагаа олж харах хэрэгтэй. Танд алдаагаа засах боломж олон олдохгүй.
Хумх (1/20-2/18)
Хэдийгээр тооцоолж байсан шиг их хэмжээний ашиг орлого олж чадахгүй боловч санхүүгийн ямар ч үйл ажиллагаа явуулахад тохиромжтой өдөр болно. Хувь хүний хоорондын шөргөлцөөнд оролцох, хэрүүлээс айх хэрэггүй. Бардам зан, өөрийгөө хайрлах байдал нь харилцааг тааламжтай болгоход хүргэнэ. Мэргэжлийн хүрээнд тодорч, өөртөө нэмэлт ачаалал авсны хэрэггүй. Таны үйлдлүүд зохих ёсоор үнэлэгдэхгүй байна. Хялбар аргаар мөнгө олох зорилгоор нэг ажлаас нөгөө рүү үсчих хэрэггүйг зөвлөж байна.
Загас (2/19-3/20)
Эрч хүч тогтвортой бус байна. Сэтгэл санаа тааруу байх нь эрүүл мэндэд тань муугаар нөлөөлнө. Сэтгэлээр унахгүйг хичээ. Дархлаагаа сайжруулахын тулд ногоон цай уу. Өөртөө гэмтэл урчруулахаас болгоомжил. Та маш романтик хандлагатай байх тул хайрын харилцаа чинь таатай болно. Үхрүүдийн гэр бүлийн ба нөхөрсөг холбоонууд нь баттай болж эхэлнэ. Энэ холбоог цаашид яаж авч явахаа та өөрөө шийдэх хэрэгтэй.