logo
Өнөөдрийн зурхай /2016.03.04/

Өнөөдрийн зурхай /2016.03.04/

2016/03/04

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 04. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын 25. Сугар гараг.  Суулга одтой, 7 улаа мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 30 минутад мандан, 18 цаг 38 минутад жаргана. 

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Сарын хоёрдугаар хагаст урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүсч магадгүй. Өдрөөс өдөрт төлөвлөгөөнүүд өөрчлөгдөнө. Байнгын түншүүдтэйгээ санаа нийлэхгүй байж болзошгүй. Таны амьдралын хэв маяг цоожтой өрөөнд буй мэт байна. Таны бизнесийн цэцэглэлтэнд уян хатан буулт хийх чанар шаардлагатай байна. Зөвхөн ингэсэн нөхцөлд л хүссэнэээрээ орлого олж чадна.


Үхэр (4/20-5/20)

Нухацтай, эмх цэгцтэй байхыг энэ өдрийн ажлууд шаардана. Гэр орны болон албаны ажил ихтэй байна. Оройдоо түншүүдтэйгээ уулзахад сайн. Чухал том ажил хэрэгт бэлд. Байнгын өрсөлдөөнөө зогсоож та түншүүдээсээ дэмжлэг авч өөрийн шинэ санаагаа удирдлага, дээд албаны хүмүүст танилцуулах асуудал ойрын үед болно.


Хамтатгах (5/21-6/21)

Танд баяр хүргэе. Азтай өдөр хүлээж байна. Ойрын үед бараг бүхий л салбарынханд амьдралаа дээшлүүлж чадах ийм боломж дахин олдохгүй байх болов уу. Албан тушаал ахих тухай бодож байна уу? Өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх боломжоо бүү алд. Магадгүй ийм боломж танд ойрын хугацаанд ирэхгүй байх. Өнөөдөр та мөрийтэй тоглоом тоглож азаа үзвэл гарцаа байхгүй аз ирнэ.


 Мэлхий  (6/22-7/22)   

Таны бэлгийн эрч хүч онцгой өндөр байна. Хайр дурлалын асуудалд та цуцашгүй байх нь. Гэхдээ ихэнх хүмүүс хувиа бодсон, үг авахгүй, лидер болох гэж тэмүүлэх зэрэг чанарууд илрэх болно. Амьдралд унах, сэхэх гэж байдаг. Болж буй сөрөг үйл явдлаас айх хэрэггүй. Зарим үед энэ нь хүнийг төгс төгөлдөр болгоход тус болдог.


Арслан (7/23-8/22)   

Та өөрийн хэлэлцүүлгийг нээлттэй байлгаж асуудлыг намжааснаар урамшууллын үг сонсоно. Өөрийн бодол санааг ойлгомжтой, шудрагаар илэрхийлэн будлианыг намжаахад дотно хүн тань танд туслах ба асуудлын учрыг олоход харилцан анхаар. Олон нийтийн хамааралтай ажилд болгоомжтой хандаж шийдэмгий хөдлө. Өөрийн хандлагыг өөрчлөн хуучин түншдээ зориулж гүн сэтгэгдэл үлдээхүйц аргыг хэрэглэ.


Охин (8/23-9/22)   

Түншүүдтэйгээ харьцаа муудах магадлалтай. Ухаалаг байж өөрийн сонирхолоо хамгаал. Ингэж чадвал материаллаг байдал тань дээшилж сайхан сэтгэгдэлтэй үлдэнэ. Хайртай хүндээ үл итгэснээс болж таагүй байдал үүсэх учир сэтгэлээ барь, цаг хугацааны үнэнийг харуулна. Эрэгтэй хүмүүс бүсгүй хүнтэй харьцахдаа өөрийн хүслээ дарж сур. Харилцаагаа таслах бол сарын сүүл танд ээлтэй байх болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Эрүүл хооллолтыг хөгжүүлж, сайн унтаж амран биеийнхээ хорыг гадагшлуулахаас гадна эмчид хандан эрүүл мэндийн үзлэг хийлгэ. Ажлын ярилцлага болон сонгон шалгаруулалтад оролцож байгаа бол та өрсөлдөгч нараасаа давуу байна. Гоонь эрчүүд урлагийн тайлан тоглолтоо сайн хийх хэрэгтэй. Оюутан бол даалгавруудаа амжилттай хийж, туйлын жаргалтай байна. Бичгийн тайлан, аман илтгэл болон лабораторийн ажлын үр дүнд та өрөөрөө бахархана.


Хилэнц (10/23-11/21)   

Гэнэтийн эргэлт, илэн далангүй байх өдөр. Холын аянд гарах, үл таних хүмүүстэй харилцахаас зайлсхий. Эрүүл мэнддээ хайхрамжгүй хандах эсвэл хүнд хүчир ажил хийх нь сэтгэл санаа хямрах, уур бухимдал төрөх эсвэл өвчлөх шалтгаан болно. Өнөөдөр санхүүгийн томоохон хохирол амсах магадлал өндөр байна. Хуучин танилтайгаа уулзах нь таны хувь заяанд гэнэтийн өөрчлөлт авч ирж магадгүй. Гэхдээ энэ нь хайртай байсан хүн эргээд ирнэ гэсэн үг биш.


Нум (11/22-12/21)   

Түрэмгийлэл өдөөн хатгалгатай өдөр. Тэсвэр тэвчээртэй ханд. Хэт уурлах нь нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Гадаад орчинтойгоо ширүүн зөрчилдөнө. Ажил хэргээ явуулахад маш хүнд байна. Үйл явдлыг хурдасгалгүй урсгалаар нь орхи. Хэрвээ ямар ч нөхцөлд өөрийгөө тайван чөлөөтэй байлгаж чадвал танаар оролдож байсан хүмүүс залхаж, таныг орхих болно.


Матар (12/22-1/19)   

Шинэ хэлхээ холбоо, танилууд цаашдаа ихээхэн ашиг өгнө. Холын хамаатнуудтайгаа харьцаа сайжирна. Юм худалдан авахад таатай сайн. Томоохон зүйл худалдан авбал гэр бүлийнхэн баярлана. Аян замд гарвал амжилттай ашигтай байна. Та хувиа бодсон зан гаргах бололтой. Өөрийн зан аашнаасаа болж үнэт зүйлсийг үнэлэх боломжоо алдана. Төлөвлөсөн зүйлдээ хүрэхэд чинь саад болж байгаа зүйлсээс айх хэрэггүй. Шинэ танилтайгаа харьцах харьцаагаа хянаж үз.


Хумх (1/20-2/18)   

Урт удаан хугацаанд тэдэнд сургаж, баталж байсан зүйлийг ухамсарлах бололтой. Нийлэмжтэй гэр бүлийн харилцаа, хосуудын харилцан сэтгэл ханамж, хамтрагч нарын дунд эв найрамдал тогтоно. Албаны шатаар өгсөхөд амжилттай өдөр. Гадны улсуудтай харьцахдаа мэдэхгүй зүйлээс давж болохгүй. Эелдэг зөөлөн, хүлцэнгүй байдал таныг харьцахад хүнд хүмүүстэй ч ойлголцоход дөхөм болно.


Загас (2/19-3/20)

Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Энэ өдөр ганц бие хүмүүс эсрэг хүйстнүүдийн анхаарлыг ихэд татах бололтой. Гэхдээ энэ харилцаа нэг их удахгүй хэрүүл маргаан эсвэл бие биеэ үзэн ядсанаар дуусах магадлалтай. Та өнөөдөр маш бүтээлч сэтгэл хангалуун байх болно. Зам дээр анхаарал болгоомжтой яв. Хэрвээ сургуульд сурдаг хүүхэд чинь гэртээ амарч байгаа бол тэднийг бүрэн хяналтдаа байгаа эсэхийг шалга. Эс тэгвэл тэд таныг хуурч таны сэтгэлийг гонсойлгоно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш