logo
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

2016/03/04

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Төв, Хэнтий, Дундговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.


2016 оны гуравдугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн нутгийн хойд хэсгээр   ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутаг болон баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр, төв, говийн  аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эхээр 21-26 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 10-14 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 8-10 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 хэм хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 


2016 оны гуравдугаар сарын 05-наас гуравдугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5-7-нд зарим газраар, 8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгороор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш