Энэ асуудлын дараа Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Эрчим хүчний тухай хууль 2001 онд батлагдсанаар эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийгдэж, зах зээлийн харилцаанд шилжүүлэх, шударга өрсөлдөөн бий болгох эрх зүйн орчин бий болсон гэдэг. Гэсэн ч эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг нь тодорхой болгох, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага бий болчихоод байгаа аж. Тухайлбал, цахилгаан дулаан тоног төхөөрөмж, байгууламжийн засвар, үйлчилгээ, туршилт тохируулга хийх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй болгох хэрэглэгчийг найдвартай эрчим хүчээр тогтмол хангах боломж бий болгох шаардлагатай хэдийнэ бий болжээ.
Эрчим хүчний салбар зах зээлийн харилцаанд бүрэн шилжих тохиолдолд цахилгаан дулааны үнэ тариф, түүнийг үйлдвэрлэхэд ашиглагдах түлшний үнийг хянах механизм нь төдийлөн уялдаатай биш байгаа аж. Эрчим хүчний нөөцийн баланс гаргах, гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүссэн хохирлын хор нөлөөг багасгах, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилгоор түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх зэрэг асуудлуудын хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдээгүйгээс дээрх асуудлууд орхигдоод уджээ. Үүнээс харахад эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх, үнийн нөлөөллийг тооцох аргачлал, урт хугацааны зохицуулалтын механизм үгүйлэгдсээр байгаа юм байна.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар түлш, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд төрийн байгууллагын эрх үүргийг тодорхой болно гэж ЭБЭХ-ний сайд Д.Зоригт гишүүдэд тайлбарлалаа . Түүнчлэн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамрах, цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд ашиглах түлшийг эрх зүйн зохицуулалтад хамруулах, салбарын үйл ажиллагааны үр ашиг дээшилнэ гэлээ.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг ирэх долоо хоногийн чуулганаар хэлэлцэхээр тогтлоо.